|

ФИФА-ГИЙН ТЭРГҮҮН ОГЦОРНО

namuunaa 2015/06/03 2400 224

Дэлхийн хөл бөмбөгийн холбооны удирдах байгуулах буюу ФИФА-гийн ерөнхийлөгч тав дахиа тус байгууллагын тэргүүнээр сонгогдсоноосоо хойш дөрвөн хоногийн дараа огцрохоо мэдэгдлээ.


Сепп Блаттер мягмар гарагт Швейцарийн Цюрих хотод ФИФА-гийн төв байранд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ огцрох тухайгаа мэдэгдсэн байна.

АНУ-ын хууль, шүүхийн байгууллагын албаны хүмүүс ФИФА-гийн одоогийн болон урьд нь ажиллаж байсан есөн албан хаагчийг, тэдний дотор хоёр дэд ерөнхийлөгч болон өөр таван хүнийг авлигаас гадна бусад хэрэгт холбогдуулан ялласны дараа тус байгууллагыг шүүмжлэх нь нэмэгдсэн үе буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Блаттер дахин сонгогдсон юм.

 

"Өнгөрсөн 40 жилд би ФИФА болон хөл бөмбөгтэй маш ойр байлаа. Би ФИФА-д юу юунаас илүү талархаж, энэ байгууллагыг хайрлаж явдаг” гэж тэрбээр хэлжээ.

Блаттер хэлэхдээ, "ФИФА-гийн гишүүд надад боломж олгон дахин сонгосон ч хөл бөмбөгийн ертөнцийнхөн намайг дэмжихгүй байх шиг байна” гэсэн байна.

Өөрийнх нь халааг авах хүнийг сонгохын тулд онц хуралдааныг аль болох хурдан зохион байгуулахыг тэрбээр уриалжээ.

Шинэ ерөнхийлөгч сонгогдох хүртэл Блаттер ФИФА-гийн тэргүүнээр ажилласаар байх юм.

ФИФА-гийн мэдэгдсэнээр, онц хуралдаан эртдээ 12 дугаар сард болох ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top