Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар цоо шинэ баримтууд дэлгэгдлээ. Тэрбээр "Надад болон миний ах дүүст лиценз байхгүй гэж АТГ-т тодорхойлолт өгөөд байсан. Гэвч та энэ баримтыг хараад юу гэх вэ. Манай хамаатан, ах дүүсийн компани биш гэсээр байх уу?
Хотгор Шанага ХХК-ийг төлүүлэхээр Б.Алтанбагана, К.Дэмбэрэл, Ч.Гантулга (Ч.Хүрэлбаатарын дүү) нарт итгэмжлэл олгосон байна.
Тэрбээр
Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай
холбоотой идэж уусан гэх баримтуудыг цахим хуудсаараа дамжуулан нийтэд
дэлгэжээ.
Яг өнөөдөр 51 хувь нь БНСУ-ын төрийн өмчит компанид, 34.5 хувь нь Алтангэрэлд, 14.5 хувь нь Болормаа гэж эмэгтэйд байгаа. Энэ талаар надтай нүүр тулаад мэтгэлцээрэй гэж Ч.Хүрэлбаатар танд фэйсбүүкээр олон хэллээ. Чаддаг юм бол намайг гүтгэсэн гээд цагдаад өгчихөөрөй.
Нэмээд хэлчихье. Нүүрс боловсруулах 14.0 тэрбумын төслийг өөрийнхөө ах Ч.Гантулгын найз Баатарсүрэнд өгч юу ч хийгээгүйг чинь Баасан эгч сая гаргаж тавилаа.
Баатарсүрэнгийн компаниас 3.0 тэрбум төгрөг хэний данс руу шилжсэн нь удахгүй тодорхой болохоор чи хаашаа харж үхнээ. Баригдана даа баригдана. Нүүрс,гурил хоёрын хулгай баригддаг юм ш дээ Хүрлээ.
Увс аймгийн Бөхмөрөн суманд 800.0 сая төгрөгөөр баригдаад 20 хоног ажиллаад дахин хэзээ ч ажиллаагүй нүүрснээс хий гаргаж цахилгаан үйлдвэрлэх төслийн талаар УИХ-ын гишүүн асан Эрдэнэсүрэн гурвуулаа жаахан ярилцах юмуу Хүрлээ. Юу гэж бодож байна. Саналаа хэлээрэй.
Чи ч өөдгүй, түмний итгэлийг худалдаж хулгайлж амьдардаг” гэх хатуухан үгийг чулаадаад авчээ.
Х.Онон
Эх сурвалж: http://www.zuv.mn/page/newsmore/15521