|

С.Билэгт Г.Буяндоржтой эр бяраа үзсээр байна

tonshuul 2015/06/08 1355 0

С.Билэгт Г.Буяндоржтой эр бяраа үзсээр байна

 

С.Билэгт Г.Буяндоржтой эр бяраа үзсээр байна

 

С.Билэгт Г.Буяндоржтой эр бяраа үзсээр байна

 

С.Билэгт Г.Буяндоржтой эр бяраа үзсээр байна

 


"Ноёд” Констракшнын захирал С.Билэгтийн зургийг уншигч та харж байна. Г.Буяндоржтой ана мана үзэж, хэн нь буруугүй болохоо нотлохоор зүтгэж буй тэдний хэргийг өдгөө шүүн хэлэлцсээр байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх Г.Буяндорж тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг.
Улсын бүртгэлд огт байдаггүй "Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндоржийг иргэн С.Билэгтэд зарсан компаниа буцаан авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, хууль бус шийдвэр гаргуулсан учир гэм буруутайд тооцон  2,3 жилийн хорих ял оноосон байдаг.
Энэхүү ялыг Г.Буяндорж эсэргүүцэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан ч түүнд оноосон ялыг хэвээр үлдээж, хохирогч С.Билэгтийн нэхэмжилсэн 502 сая төгрөгийн асуудлыг анхан шатны I шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.
Мөн 2014 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх иргэн С.Билэгтийн нэхэмжилсэн 502 сая төгрөгийн хохирлыг тусад нь иргэний журмаар шийдвэрлэхээр болсон байдаг.
Харин давж заалдах шатны шүүх нэхэмжилсэн 502 сая төгрөгийн асуудлыг тусгаарлан орхилгүйгээр хэлэлцээд явах боломжтой гэж үзлээ. Шүүх хуралд ялтан Г.Буяндорж онлайнаар оролцон өөрийгөө цагаатгахыг хүссэн ч давж заалдах шатны шүүхийн шүүгч нар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top