Үндэсний үйлдвэрлэгч "Эрдэнэт
хивс” компани хивс, хивсэн бүтээгдэхүүнүүдээ хямдралтай үнээр борлуулж
хэрэглэгчдэдээ бэлэг барих гэж байна. 370 төрлийн хивс, хивсэн
бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжтой үзэсгэлэн худалдаа 5 сарын 30-аас
6 сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
"Эрдэнэт Хивс ” ХХК нь ISO 9001:2010/MNS ISO 9001:2008 Олон улсын
чанарын удирдлагын стандартыг үйл ажилгаандаа хэрэгжүүлсэн Монгол улсын
хоёр дахь байгууллага юм.2008 онд дэлхийн цэвэр ноосон эдлэлийн хамгийн
нэр хүндтэй "Woolmark” барааны тэмдгийг хэрэглэх эрх авсан Монгол Улсын
анхны компани болсон ба 2010 онд битүү дэвсгэрийн зориулалттай шалны
хивсэндээ Woolmark Blend тэмдэг, 2010 онд натурал өнгийн ямааны ноолуур
болон тэмээний ноосон нэхмэл бүтээгдэхүүнүүддээ хүний биед харшилгүй,
экологийн цэвэр бүтээгдэхүүний батламж болон Герман улсын" OEKO TEX
STANDARD 100” гэрчилгээг тус тус авсан.
Айл гэр, албан тасалгаанд тохь тух, тансаг чамин байдлыг илэрхийлэх Эрдэнэт хивсээ 10-60% хямдралтай үнээр худалдан аваарай.
Ноосон хивсний давуу тал
- Зөөлөн дулаан, тав тухтай орчинг бүрдүүлдэг
- Өнгө загварын өргөн сонголт, дахин давтагдашгүй дизайн шийдэл
- Үслэг утасны сэргэх чадвар сайн
- Эдэлгээ урттай, эдийн засгийн хэмнэлттэй
- Дулааныг хадгалж , дулаан хэмнэдэг
- Гадаадын ижил төстэй бүтээгдэхүүнээс 2-3 дахин хямд
- Дуу чимээ шингээдэг буюу дуу чимээг 80% аар багасгадаг
- Тасалгааны агаарыг тогтворжуулагч
- Халтирах , гулгах аюулаас хамгаалагч
- Хөлийн уланд учрах доргилтыг багасгаж, явдал зөөлрүүлдэг
- Агаар дахь нарийн тоос шороог өөртөө шингээж, агаарын балансыг тэнцвэржүүлдэг, тоосжилтыг багасгаж, агаарыг цэвэршүүлнэ.
- Гал дэмждэггүй , Галын аюулгүй бүтээгдэхүүний олон улсын чанарын сертификаттай
- Цахилгааны эсрэг боловсруулалт хийгдсэн
- Цагаан эрвээхэйн эсрэг боловсруулалт хийгдсэн.