|

Хойдоос оргосон цэргийн гэдэснээс олон төрлийн шимэгчийг илрүүлжээ

saikhnaa 2017/11/17 31 0

Хойд Солонгосоос оргосон цэрэг энэ долоо хоногийн эхээр хоёр Солонгосын цэрэггүй бүсийг давж, улмаар Өмнөд Солонгосын цэргүүдэд баригдсан билээ.

 

 

Уг цэрэг Хойд Солонгосоос оргох үедээ өөрийн улсын цэргүүдэд буудуулсан бөгөөд хил давах үедээ ухаан алджээ. Сөүлийн талынхан цэрэгт яаралтай хагалгаа хийж, амь насыг нь аврах бүхий л эмчилгээг хийсээр байна. "Цэрэг өнөөг хүртэл ухаангүй байгаа” талаар хагалгааг ахалсан Сувон хотын Ажоу эмнэлэгийн эмч Ли Кок Жонг хэвлэлийнхэн мэдэгдлээ.

 

Тэгвэл ахлах эмч өчигдөр цэргийн биеийн байдалтай холбоотой хэвлэлийн хурал хийсэн талаар "www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

Цэргийн биеэс "АК-47” бууны таван ширхэг сумыг гаргаж авснаас гадна түүний биед олон тооны шимэгч хорхой байсан учир хагалгаа сунжирчээ.

 

Хагалгаа 36 цаг үргэлжсэн юм. Цэргийн гэдэс доторх шимэгч хорхойны хамгийн урт нь 27 см байсан талаар эмч мэдэгдэв.

 

Эмч "Ийм олон төрлийн мөн ийм том шимшигч хорхойг тээж буй өвчтөнг анх удаагаа харж байна. Би эдгээр шимэгч хорхойг сурах бичгээс л харж байсан. Өмнөд Солонгост ийм төрлийн өвчин бүртгэгдэж байгаагүй. Гэдэс доторх бүх шимэгчийг цэвэрлэсэн. Шаардлагатай эмчилгээг хийсэн учир одоо цэргийг сэрэхийг хүлээж байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/490861.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top