|

У.Хүрэлсүх анхааруулав

saikhnaa 2017/12/26 259 0

У.Хүрэлсүх анхааруулав

 

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр УИХ-ын гишүүдийг ёс зүй, хариуцлагатай байхыг сануулав. Тэрчлэн  Байнгын хороо, чуулганы хуралдаандаа сууж намын бодлого, мөрийн хөтөлбөрөө  хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байгааг анхааруулжээ.

Хуралдаанаар МАН 2018 оны ерөнхий төлөвлөгөө, зохион байгуулалт, Удирдах зөвлөлийн ажлын албаны дүрэм, МАН-ын бодлогын хорооны зохион байгуулалт, ажиллах журам, Удирдах зөвлөл хуралдааны дэгийн тухай журам зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top