|

"ЭГЧ ДҮҮС"

saikhnaa 2017/12/29 1876 0


Саяхан нөхөрт гарч, өрх тусгаарласан, залуу бүсгүй төрсөн гэртээ ирж, ээжтэйгээ хууч хөөрч байлаа. Тэд гэр бүлийн амьдрал, хүн бүрийн үүрэг хариуцлагын тухай ярилцана. Ээж нь:

- Чи эгч дүүсээсээ битгий хөндийрөөрэй! Чамайг зовох цагт тэд дэм улам хэрэгтэй хүмүүс болдог юм. Нөхөр болон үр хүүхэд чинь чамайг хичнээн их хайрладаг байсан ч, хэзээ ч эгч дүүсийг чинь гүйцдэггүй юм. Мөн амьдралд эгч дүүс шиг чинь сайн найз нөхөд байдаг. Өнөөдрөөс эхлээд тэдэнтэйгээ байнга уулзаж тэднийхээ төлөө ямар нэг зүйл хийж байгаарай! гэж захижээ.

Үүнийг сонсоод, залуу бүсгүй:

- Ямар инээдтэй зөвлөгөө вэ? Би чинь дөнгөж гэрлэсэн шүү дээ. Миний хувьд хань ижил, үр хүүхэдтэй болсон хүн. Тэд нар л миний амьдралд хамгийн хэрэгтэй бүхнийг өгөх болно гэж дотроо бодов.

Гэсэн хэдий ч тэр бүсгүй ухаалаг учраас ээжийнхээ үгийг сонсчээ. Эгч дүүстэйгээ цаг үргэлж холбоотой амьдрах болов. Он жил хөвөрсөөр, нэг л мэдэхэд бүсгүй тавин нас хүрсэн байлаа. Олон жилийн өмнө түүнд ээжийнх нь захиж хэлсэн үгийн учрыг аажмаар ойлгож эхэлсэн байна. Үүнд:

1. Цаг хугацаа урсан одно
2. Амьдралд олон зүйлс тохиолддог
3. Хүмүүс бие биенээсээ хөндийрч, салж оддог
4. Үр хүүхэд өсөж том болдог
5. Ажил төрөл байнга солигдож, өөрчлөгдөж байдаг
6. Хайр сэтгэлтэй учирч, алдаж байдаг
7. Эрчүүд утасдана гэж хэлчихээд, хэлсэн үгэндээ хүрдэггүй
8. Сэтгэл зүрх шархлана
9. Эцэг эх нас барна
10. Хамт олон өөрийнх нь төлөө санаа тавихаа мартна
11. Ажил төрөл өөдөлж, уруудна

Гэхдээ л... хүний төрсөн эгч дүүс болон сайн найз нөхөд байгаа цагт тэдэнд хичнээн бага хугацаа зарцуулж, алс хол байсан ч тэдний зүрх сэтгэл чамтай л хамт байдаг. 

Өөрийг тань ганцаардлын хөндийгөөр алхах болоход, эгч дүүс чинь хажуугийн ирмэгээр даган явж, чамайг урмаар дэмжин хөгжөөж, чиний төлөө залбирч, уруудсан үед чинь өөд нь татаж, чиний өмнөөс гүйж, хөндийн эцэс дээр чимээ чагнан хүлээж зогсдог. Заримдаа тэд өөрсдийгөө мартан, бүх зүйлээ хаяад, чамайг л гэсээр ирж, зовлонг чинь хуваалцахын тулд өөрийг тань үүрээд зүтгэх нь бий.


Санал болгох

Сэтгэгдэл

top