|

“Насны хишиг”-ийн бүртгэл эхэллээ

saikhnaa 2018/01/08 511 0

Өнгөрсөн жилээс олгож эхэлсэн "Насны хишиг”-т шинээр хамрагдах болзол хангасан ахмадуудын бүртгэл эхэлсэн бөгөөд шинээр хамрагдагсад 2018 оны долдугаар сарын 10-наас өмнө 65 нас хүрсэн байх шаардлагатай аж. Харин өмнө нь "Насны хишиг”-т хамрагдан мөнгө авч байсан ахмадууд дахин бүртгүүлэх шаардлагагүй гэнэ.

 

Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад жилд хоёр удаа "Насны хишиг”-ийг олгохоор болсон. Үүний дагуу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө "Насны хишиг”-ийг олгохоор хуулинд тусгасан юм.

 

 

 "Насны хишиг” авах ахмадуудын насыг ангилж, ангилал дагуу хишгийг нь тогтоосон байдаг. Үүний дагуу 65-69 настай ахмадад 50 мянга,70-79 настай ахмадад 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг олгодог.

 

"Насны хишиг-т шинээр бүртгүүлэх ахмадууд тус хишгийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очино. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй байдаг аж. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажих юм.

 

Хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын хувьд мөнгө нь дансанд байршина. Эдгээр ахмадууд "Насны хишиг”-ээ авахыг хүссэн тохиолдолд гэр бүлийнхээ гишүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.

 

Шинээр бүртгүүлэгсэд Цагаан сараас өмнө "Насны хишиг” авах хүсэлтээ гаргаснаар баяраас өмнө мөнгөө авах бөгөөд үүнээс хойш бүртгүүлсэн иргэд Үндэсний их баяр наадмын өмнө хишгээ хүртэх юм байна. 

 

М.Дөлгөөн

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/492664.htm

Санал болгох

Сэтгэгдэл

top