|

Өнчин

saikhnaa 2018/01/09 1663 0

Энхээ, Зулаа хоёр Улаанбаатарт амьдрах жаргалтай хосуудын тоог нэгээр нэмсээр хэдэн сарыг ардаа үдлээ. Тэр хоёулаа дээд боловсролтой сайхан мэргэжилтэй, зайсанд байрлах тансаг байрандаа юугаар ч дуталгүй сайхан амьдардаг байлаа. Тэр хоёрт эд хөрөнгө, алдар нэр байвч харамсалтай нь тэр хоёр хүүхэдтэй болж чадахгүй байлаа. Зулаа хэдэн жилийн өмнө осолд орж хүүхэдтэй болох боломжгүй болсон нь энэ ажээ. Нэгэн өдөр Энхээ, Зулаа хоёр хүүхэд өргөж авах гэсэн санаа гарган асрамжийн газрын зүг хөдөллөө. Энхээ, Зулаа хоёр асрамжийн газарт орон олон хүүхдийг харан ажиглаж байтал тэр хоёрын нүдэнд нэгэн жаал өртөх нь тэр. Тэр жаал дуугүй харин бусад нь тоглож байтал ганцаараа зураг суух ажээ. Тэр хоёр энэ хүүхдэд л хайр дутаж хэмээн бодон тэр хүүг сонголоо. Энхээ, Зулаа хоёр гэрээгээ хийн тэр гурав машинд суулаа. Энхээ инээмсэглэн эргэж харан:

-Чиний нэрийг хэн гэдэг вэ? гэхэд

-Намайг Тулгаа гэдэг.

-Тулгаа хамт парк орох уу? гэхэд хүүгийн мишээл тодрон.

-Болох юм уу? гэхэд

-Мэдээж одооноос эхлээд бид хоёрыг ахаа, эгчээ гэж дуудаж байгаарай хэмээн паркийн зүг хөдөллөө. Тэр гурав цагийг зугаатай өнгөрүүлж нэг л мэдэхэд үд өнгөрөн харих цаг болжээ. Тулгаа Зулаагийн өвөр дээр атиралдан унтах агаад Зулаа түүнлүү харан бяцхан инээмсэглэж байлаа. Энэ үед Энхээ Зулааг үнсэн:

-Бид хоёр хүүхэдтэй боллоо шүү дээ гурвуулаа харъя хэмээн хөдөллөө.

Тэр гурав удалгүй гэртээ ирж. Тулгааг сэрээн:

-За энэ чиний шинэ гэр тэр чиний өрөө хэмээн заалаа. Тулгаа их ядарсан бололтой ор хараад л шууд унтлаа. Энхээ, Зулаа хоёр хүүг өхөөрдөн орондоо орлоо. Энхээ Зулаад хандан:

-Маргааш дэлгүүр орж Тулгад хувцас, тоглоом бас бусад зүйлс авъя хэмээн хэлж гэрлээ унтралаа. Хэн нэгний ярих чимээнээр Энхээ сэрлээ. Өглөөний 3-н цаг болж байх нь тэр. Тулгаа өрөөндөө хэн нэгэнтэй ярьж буй мэт сонсогдлоо. Энхээ аяархан явсаар Тулгаагийн өрөө үүдэнд ирэн маш ихээр гайхлаа. Тулгаагийн өрөөнд хэн нэгэн эмэгтэй Тулгаад хандан хэлж байгаа бололтой:

-Миний хүү.. Ээжийгээ санасан уу хэмээх үгийг сонсон Энхээ маш их гайхан өрөөнд ортол Тулгаа орны буланд уйлчихсан сууж байлаа. Энхээ Тулгааг тэврэн

-Хар дараа юу одоо би хажууд чинь байна хэмээн тэврэн хэвтлээ. Нэг л мэдэхэд өглөө болжээ. Өөдөөс нь :

-Та хоёр чинь ямар хөөрхөн юм бэ? хүү хар дараа юу? гэхэд Энхээ:

-Харин тиймээ би унтчихаж хэмээн Тулгааг оронд нь хэвтүүлж галын өрөөлүү алхлаа. Тэрхэн агшинд Энхээ өчигдрийн явдлыг саналаа. Хэн нэгэн сөөнгө хоолойгоор:

-Миний хүү... Ээжийгээ санасан уу? гэх дуу Энхээгийн толгойд эргэлдэн яах учраа олохгүй байлаа. Энэ магадгүй зүүд байх хэмээн өөрийгөө тайвшруулан алхах Энхээг харсан Зулаа:

-Миний хайр юу бодсон юм. Гэхэд

-Аан юу ч бишээ маргаашийн ажлын төлөвлөгөө гэж хэлэн галын өрөөнд орон цай уулаа. Удалгүй Тулгаа сэрэьхэд Зулаа:

-Сайхан амарсан уу? Нааш ирж цай угаач гэж хэлэн Тулгааг ширээний ард суун гурвуулаа цайгаа уулаа. Тэр гурав цайгаа ууж дууссаны дараа их дэлгүүр орья хэмээн хөдөллөө. Тэр гурав их дэлгүүр хэсэн Тулгаад тоглоом, хувцас авч өглөө. Тулга нэг хөөрхөн өмд өмслөө. Энхээ Тулгаад хандан:

-Чи толинд хардаа хэмээн хэллээ. Тулгаа толины өмнө зогсон өөрийгөө харахад түүний хажууд нэгэн эмэгтэй зогсож харагдсан ба түүнийг хараад Энхээ золтой л ухаан алдчихсангүй. Тэр эмэгтэй нь тусгал толинд харагдахгүй байлаа. Энхээ толгойгоо сэгсрэн босоход тэр эмэгтэй алга болжээ. Энхээ, Зулаа, Тулгаа гурав дэлгүүрээс гаран хоолонд орлоо. Энхээ өөрт нь амралт хэрэг хэмээн бодон хоолоо маш удаанаар идэн суулаа. Орой ч боллоо. Тэр 3 гэртээ харин Тулгаагийн шинэ тоглоом болон хувцасыг байрлуулж харин Тулгаа шинэ будгийн хэргэсэлээр зураг зуран суулаа. Энхээ, Зулаа хоёр зурагт үзсээр нэг л мэдхэд унтаж орхижээ. Энхээ сэрлээ үүрийн 3н цаг. Зулаа хажууд нь унтаж байх бөгөөд Тулга газар зураг зурж байгаад унтсан гэлтээ байлаа. Тулгаа бараг зургийн дэвтэр дүүрэн зураг зуржээ. Энхээ зургийг эхнээс нь үзэж суулаа. Тэрээр эхлээд машинд сууж яваа зураг дараа нь парк дээр тоглож буй зураг зурсан байлаа. Үүнийг харан Энхээ инээмсэглэж үзэж суутал гэнэт цочих нь тэр 6р хуудсан дээр хэн нэгэн хүн цусаар МИНИЙ ХҮҮГ ӨГ хэмээн бичсэн байлаа гэнэт Энхээ зургийн дэвтэрийг алдхад хуудсууд нь өөрөө эргэж МИНИЙ ХҮҮГ ӨГ БИ БҮГДИЙГ ЧИНЬ АВч ОДНО гэсэн байсан бөгөөд Энхээ аяархан ухран цонхны тэнд очиход хэн нэгэн хүний хүйтэй нойтон гар түүний гараас барилаа.

Энхээ эргэж хартал толгойноос нь цус асгарсан цэвхий царай эмэгтэй түүнлүү маш муухайгаар харан цонх мөргүүллээ. Энэ мөчид Тулгаа, Зулаа хоёр сэрэн юу болсныг асуухад Энхээ:

-Зүгээр бүдрээд унчихлаа хэмэн хариулан тэрийг хоёрын оронд нь орууллаа. Энэ мөчид Энхээ маш их гайхсан юм саяхан үзэж байсан зургийн дэвтэр нь бараг шинээрээ шахуу ихэнх хуудас нь хоосон байлаа. Энхээ өөрт нь амралт маш их хэрэгтэй гэж бодон ажлаасаа долоо хоногийн чөлөө авлаа. Зулаа ч бас үүнд баярлаж байлаа. Тэр өдөр Энхээгийн дүү ирлээ.Энхээгийн дүүг Оюунаа гэдэг байжээ. Оюунаа Тулгаатай танилцан тэр 4 хамт кино үзэн гадуур зугааллаа. Орой болон гэртээ харин бүгд унтахаар хэвтэлээ. Энхээ нүдээ аниад л зүүдэлхэн нь тэр түүний зүүдэнд Тулгааг өчигдөр харсан тэр эмэгтэй Тулгааг хаднаас түлхэх гэж оролдоход Энхээ болиулан өрөө хаднаас унаж буй мэт цочин сэрэхэд Оюунаа маш чангаар хашхиран уйлж эхэллээ. Тэр үед Энхээ, Зулаа хоёр Оюунааруу гүйхэд тэрээр тулгаагийн өрөөнд уйлчихсан сууж байсан бөгөөд юу болсныг асуухад. Оюунаа цонхруу заан

-Би Тулгааг харах гээд өрөөнд нь ортол нэг муухай царайтай эмэгтэй цонхны цаанаас түүнийг харж байсан хэмээн хэлэн уйлж суулаа. Энхээ Оюунааг хий юм харсан юм байлгүй хэмээн аргадан суулаа. Оюунаа арай тайвширан өглөө эрт цай ч уулгүй гэрээс гаран одлоо. Өдөр Энхээгийн утас хангинан утсаа автал тэрээр маш ихээр цочирдолоо. Зулаа гайхсан харцаар юу болсныг асуутал өглөөхөн гэрээс яаран гарсан Оюунаа харих замдаа машинд мөргүүлэн нас барсан байлаа. Энхээ Тулгаа, Зулаа хоёрыг үлдээн Оюунаагийн гэрийн зүг хөдөллөө. Энхээ Оюунаагийн гэрт очин буяны зүйлс бэлдэсээр нэг л мэдэхэд хоёр хоног өнгөрчээ. Энхээ гэртээ харитал Зулаа түүнийг тэврэн уйлж суулаа юу болсныг асуухад.

-Чамайг явсан эхний өдрийн орой би Тулгааг унтуулан зурагт үзэж суутал хаалга нүдэх чимээ гарсан би очиж үзтэл хэн ч байгаагүй. Би эргэж хартал гэрт хэн нэгний гуталны мөр гарсан байсан. Тэр гуталын мөр Тулгаагийн өрөөрүү чиглэсэн байсан, би Тулгаагийн өрөөнд ортол нэг муухай цэвхийсэн царайтай эмэгтэй түүний тэвэрч байснаа орон дээр тавин надруу дайрсан би ухаан алдаад өглөө бостол Тулгаа намайг гайхан харж байсан тэр өдөр юу ч болоогүй ба орой нь би Тулгааг унтаалаад орондоо орох гэж байхад тэр эмэгтэй цонх нүдэнд муухайгаар инээж байснаа алга болсон хэмээн уйлан хэлж байлаа. Энхээ бодлоо:

-Тулгааг энд авчирснаас хойш дүү маань өнгөрж элдэв янзын юм харагдах боллоо хэмээн бодож лам дуудлаа. Лам өдөр 3н цагын үед ирэн хэсэг сууж байснаа:

-За хүүхдүүд гэрт чинь нэг юм шүгэлж хурдхан зайлуулах хэрэгтэй гэж хэлэн ном уншиж эхэллээ. Удалгүй тэр Ламын царай нь цонхийж байснаа номоо уншихаа болиж дараа ирээ хэмээн хэлэн нэг ч үг солийхын завдалгүй гаран одлоо. Энхээ, Зулаа хоёр маш их гайхан бас айж байлаа. 10 мин өнгөрсөн байх түрэгний болон цагдаагын машин ирэн зогслоо. Энхээ гайхан хартал саяны ламын толгойг бүтээн эмнэлэгийн тэргэнд ачиж хараглдсан ба цагдаа нар хүмүүсээс байцаалт авж байлаа. Энхээ гаран юу болсныг асуутал. Саяны лам шатаар явж байгаад бүдэрч унаад нас барсан юм байлаа. Хамгийн хачирхалтай нь түүний гарт нэгэн эмэгтэй хүний үс байсан тэгээл энэ хавьд явж байсан эмэгтэйчүүдээс байцаалт авж байгаа юм байлгүй хэмээн байрны жижүүр өвгөн хэллээ. Энхээ гэртээ орон Зулаад хандан хоёулаа асрамжийн газар очья хэмээн Тулгааг үлдээн гарлаа. Энхээ, Зулаа хоёр асрамжийн газар очин Тулгаагийн тухай асуутал нэг ажилтан нь тэр хоёруу харан:

-Энэ хүүгийн ээжийг Насаа гэдэг. Манай найз байсан юм. Нэг өдөр Насаа нөхөртэйгээ муудалцан тэрэлжийн мэлхий хадны тэнчээ явж байгаад осолд орон ээж нь нас барж Тулгаа амьд үлдэн энд ирсэн юм. Энэ ээжийнх нь зураг аавыг нь сайн мэдэхгүй гэж хэлэн зургаа үзүүлтэл. Тэр 2 маш ихээр гайхсан ба тэрхүү зурган дээр байсан эмэгтэй Энхээ, Зулаа хоёрын харсан эмэгтэй мөн байлаа. Энхээ тэрхүү ажилтан баярласнаа хэлэн гэрлүүгээ явлаа. Энхээ, Зулаа хоёр гэртээ ороход Тулгаа байсангүй. Энхээ гаран байрныхаа камерийг үзтэл Тулгаагийн орж гарсан гэх ямар ч үл мөр байсангүй. Энхээ хэсэг бодосноо Зулаад хандан:

-Бид түргэлэх хэрэгтэй. Явцгаая гэхэд Зулаа:

-Хааша вэ? гэж гайсан асуутал Тулгаа:

-Мэлхий хад хэмээн гэрээс гаран машинаа асаан хөдөллөө. Тэр явсаар үүрийн 3н цаг болжээ. Энхээ мэлхийн хад нь хажууд ирснээ нэгэн хадтай уулруу заан тэр байна гэхэд Зулаа хартал. Тэр хадан нэгэн хүн сууж байлаа. Магадгүй тэр Тулгаа байх. Энхээ, Зулаа хоёр машинаа орихон уулруу гарлаа. Тиймээ тэр хүүхэд Тулгаа байлаа. Зулаа яаран очитол нэгэн эмэгтэй гэнэт гаржирэн Зулааг чулуугаар цохилоо. Энхээ гүйн очиж чамд юу хэрэгтэй юм гэхэд тэр эмэгтэй

-Би хүүхдээ авмаар байна гэж хэлэн Тулгааг уулнаас түлхэх гэж оролдоход Энхээ Тулгааг татан өөрөө халитарж уналаа. Яг тэрний зүүдэндээ харж байсан шиг. Өглөө болжээ. Түргэний тэрэг ирэн Энхээг авлаа. Азаар Энхээ модон дээр унаж амь гарсан байлаа. Маргааш нь Энхээ, Зулаа хоёр гэртээ харин бие биенийгээ тэврэн зогсолоо.......

Тулгаа ор сураггүй алга болжээ....

Санал болгох

Сэтгэгдэл

top