|

Nissan Pulsar маркийн машин Орхон голын мөсөнд цөмөрчээ

zulaa 2018/01/11 1164 0

Nissan Pulsar маркийн машин Орхон голын мөсөнд цөмөрчээ

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн "Ширнэнгийн тохой” гэдэг газар Орхон голд Nissan Pulsar маркийн автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 2018.01.10-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн дарга, хошууч С.Батсүхээр ахлуулсан 6 албан хаагч, урьдчилан сэргийлэх тасгийн 1 мэргэжилтэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 17:20 цагт татан гаргалаа. Уг автомашинд иргэн А нь 8-12 насны 4 хүүхдийн хамт явж байсан.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top