|

Орос Монголын транзит тээврийн хэлэлцээрийг сайшаав

saikhnaa 2018/02/27 186 0

Орос Монголын транзит тээврийн хэлэлцээрийг сайшаав

 

ОХУ болон Монгол улсын хооронд байгуулсан төмөр замаар ачаа тээвэрлэх хэлэлцээрийг ОХУ-ын Засгийн газар сайшаалаа хэмээн Засгийн газрын цахим хуудсанд өнгөрсөн бямба гаригт /2018.02.24/ мэдээлжээ.

Энэ хэлэлцээрээр төмөр замаар тээвэрлэх ачааны үнэ тарифыг зохицуулсан бөгөөд Монголын нутгаар дамжин гурав дахь оронд гаргах зорилготой юм. Энэхүү хэлэлцээр нь төмөр замын ачаа тээврийн үнийг уян хатан байлгах, удаан хугацаанд өрсөлдөх чадвартай байлгах, ачаа тээвэрлэлтийн хилийн шалган өнгөрүүлэх процедурыг хөнгөлөх, Монгол улсад далайд гарах боломж олгох зэрэг асуудлуудыг тусгасан хэмээн албан мэдээнд дурджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Санал болгох

Сэтгэгдэл

top