|

ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭГЭЭР ХҮНИЙ БИОЛОГИЙН НАСЫГ ТОДОРХОЙЛОХ АРГЫГ ОЛЖЭЭ

tonshuul 2018/03/01 659 0
 

ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭГЭЭР ХҮНИЙ БИОЛОГИЙН НАСЫГ ТОДОРХОЙЛОХ АРГЫГ ОЛЖЭЭ

 

ВАШИНГТОН. /Синьхуа/. Хятад улсын судлаачид шээсний ерөнхий шинжилгээгээр хүмүүсийн биологийн нас нэмэгдэж байгааг тодорхойлох арга олсон тухай "Синьхуа” агентлаг мэдээлэв.
 
Мэдрэл судлалын нийтэд нээлттэй сэтгүүлд мягмар гарагт нийтлэгдсэн судалгааны дүгнэлтэд өгүүлснээр, хүн нас ахих тусам шээсэнд нь исэлдэлтээс үүдэлтэй гэмтлийг харуулдаг бодис үүсдэгийг илрүүлэн тогтоосон байна

Судлаачид хүний шээсэнд байдаг энэхүү бодисын түвшинг хялбархан хэмжих аргыг тодорхойлсон бөгөөд энэ нь хүний бие биологийн хувьд хэдэн настайг хэмжих боломж олгодог аж.



Н.Мишээл
МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

top