|

Монгол улсын тулаанч Ганбатын Баяртогтох өрсөлдөгчөө онооны давуугаар буулган авчээ

saikhnaa 2018/03/05 589 0

Монгол улсын тулаанч Ганбатын Баяртогтох өрсөлдөгчөө онооны давуугаар буулган авчээ

Чингэс мэргэжлийн боксын холбооноос зохион байгуулсан Олон улсын Мэргэжлийн боксын тулаан Хавай спортын ордонд өчигдөр буюу 2018 оны 3-р сарын 4-нд 16.00 цагт зохион байгуулагдлаа. Тус тулаанд Орос улсын тулаанч Е.В.Сергеевич , Монгол улсын тулаанч Ганбатын Баяртогтох нар хүч үзэж Монгол улсын тулаанч Г.Баяртогтох өрсөлдөгчөө онооны илт давуугаар буулган авч ялалт байгууллаа.

Энэ удаагийн тулаанд Орос улсын тамирчин 2017 оны Нефттэй орнуудын дэлхийн аварга Зверяан Василий оролцох байсан боловч түүний дасгалжуулагч 2-р сарын 28-нд оролцох боломжгүй гэж мэдэгдсэн учраас оронд нь Орос улсын тамирчин Е.В.Сергеевич ирж оролцсон юм.

Монгол улсын тулаанч Ганбатын Баяртогтохын хувьд  өмнө нь мэргэжлийн боксын 31 тулаанаас Хорин тавд нь ялалт байгуулж байсан туршлагатай тамирчин юм. Тус хорин таван ялалтынхаа 22-г нь хүнд цохилтоор буулган авч бахдам амжилтыг бүтээжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top