|

Хорио цээрийн дэглэмийг цуцалж, хязгаарлалтын дэглэм тогтоожээ

zulaa 2018/03/20 765 0

 

Хорио цээрийн дэглэмийг цуцалж, хязгаарлалтын дэглэм тогтоожээ

 

Орхон аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж Жаргалант суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч тус суманд тогтоосон хорио цээрийг дэглэмийг цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлэх албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Жаргалант сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 15-аас 30 хоногийн хугацаанд хорио цээрийг дэглэм тогтоосон. Энэ хугацаанд буюу өвчний халдвар авсан сүүлийн үхэр устсанаас 21, вакцинжуулалт хийснээс хойш 14 хоногийн хугацаанд голомтын бүсэд өвчний халдвар илрээгүй тул дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр үхэр нь шүлхийгээр өвчилсөн 5 өрхийн хүрээнд өнөөдрөөс 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо. 

Мөн шүлхий өвчин дэгдсэнтэй холбоотойгоор устгалд орсон 49 үхрийн эздэд нийтдээ 41.3 сая төгрөгийн нөхөн олговор олгох хүсэлтийг аймгийн МХГ-аас холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Н.Заяа

zaluu.com


Санал болгох

Сэтгэгдэл

top