|

Хүрэн баавгай агнавал 15 сая төгрөгөөр торгоно

saikhnaa 2018/05/23 774 0

Хүрэн баавгай агнавал 15 сая төгрөгөөр торгоно

 ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БОАЖЯ, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд "Байгалиа хамгаалъя” сэдэвт аяныг энэ сарын 15-ны өдрөөс ирэх зургаадугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг.

Өнгөрөгч 2017 онд хүрэн баавгай агнасан гурван тохиолдол илэрчээ. Тухайлбал Хэнтий аймгийн иргэн Б хүрэн баавгай зөвшөөрөлгүй агнаж, эд эрхтнийг нь зарж борлуулахыг завдсан байна. Эл үйлдлийг нь цагдаагийн алба хаагчид илрүүлж, таслан зогсоосон байна.

Баавгайнаас гадна аргал, янгир, хулан, халиун буга, тарвага, бор гөрөөс зэрэг 38 төрлийн амьтдыг ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг.

Хүрэн баавгай агнавал 13-15 сая,

Саарал чоно 1,020,000-1,200,000 төг,

Бор гөрөөс 660,000-800,000 төг,

Зэгсний зэрлэг гахай 5.8-6.6 сая төг,

Цагаан зээр 1-1.1сая,

Шар үнэг 220,000-260,000 төг,

Тарвага 340,000-420,000 төгрөгийн нөхөн төлбөр төлдөг байна. Мөн хууль бусаар ан амьтан агнасан этгээдэд торгууль, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна амьтны аймагт учруулсан экологи, эдийн засгийн хохирлыг хоёр дахин өсгөж, нөхөн төлүүлнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top