Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар давхардсан тоогоор 5,711 хувь нийлүүлэгчдийн 537 ББСБ 177 салбар нэгж, дөрвөн төлөөлөгчийн газар, 2,511 ажилтантайгаар 21 аймагт 1,358,693 харилцагчдад хүрч үйлчиллээ. Харилцагчдын дийлэнх хэсгийг дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн шинэ шийдэлтэй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн харилцагчид эзэлсэн байна.
ББСБ-уудыг тархалтаар авч үзвэл 461 ББСБ, 124 салбар Улаанбаатар хотод, 76 ББСБ, 53 салбар хөдөө орон нутагт санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ба манай улсын бүх 21 аймагт ББСБ-уудыг үйл ажиллагаа явуулж, алслагдсан аймаг, сумдын иргэдэд хүрч үйлчилж байна. Нийт харилцагчдын 49.0% нь эмэгтэй, 50.9% нь эрэгтэй, 0.1% нь хуулийн этгээд байна.
http://www.24tsag.mn/a/162667