Урьд эртний цагт нэгэн хvv хааныхаа хашааны мєнгєн хонхыг хулгайлж авч, худалдан баяжихаар гэнэт шийджээ. Тэр шєнєдєє гэтэн мєлхєж ирэхэд хааны сахиул цэргvvд нь унтаж байв. Хvv хаалга єєд авираад хонхонд ойртлоо. Сахиул цэргvvд огт мэдсэнгvй. Улам ахиад авах гэтэл хонх дуугарав. Хvv бодол болон мэх гаргаад овчин ухаан олсондоо хєєрєн баярлаж, ємсч явсан цамцаа урж, хоёр чих рvvгээ сайн гэгч нь чихэж авчээ. Тэгээд "Одоо энэ хонх дуугарсан ч дуулдана гэж байхгvй дээ” гээд хонхыг мултлан аваад буутал хааны цэргvvд тvvнийг бариад авчээ. Ийнхvv тэнэг хулгайч бусдын элэг доог болсон гэдэг.