|

Бясалгал танд ямар хэрэгтэй вэ?

zulaa 2018/06/07 1113 0

Бясалгал танд ямар хэрэгтэй вэ?

 

Бясалгал бол ухаан бодлоо удирдаж сурах болон өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй арга билээ. Гэхдээ энэ ганцхан давуу тал нь биш юм. Олон хүмүүс бясалгал хийдэг хүмүүсийн эгнээнд элсэх болжээ. Бодит үнэлгээ болон хувийн үзэл бодлуудаас гадна бясалгалд шинжлэх ухаанаар батлагдсан давуу талууд бий:

 

1. Аз жаргал

Бясалгал эерэг мэдрэмж бий болгож тэднийг улам ихэсгэхээс гадна стресс, депресс зэрэг түгшүүрээс ангижрахад тусалдаг. Илүү их бясалгах тусам бид улам бага түгших ба энэ нь тодорхой нейронон замуудын холбоосуудыг суллаж байгаатай холбоотой юм. Энэ нь бид, тархины урд дунд хэсгийнхээ "төвийн Би” гэх цэгийн мэдрэмжүүддээ нэг их анхаарал тавьдаггүйг илэрхийлдэг. Айдас, түгшүүр болон сэтгэл уналтанд яг үнэндээ тайван ба хөнгөн ханддаг гэсний үзүүлэлт юм.

2. Эрүүл мэнд

Байнгын бэлтгэл дархлааг сайжруулдаг ба өвчнийг намдааж эсийн түвшин дэх үрэвслийг бууруулахаас гадна Герберт Бенсоны судалгаагаар толгойн өвдөлтийн давталтыг 35 хувиар багасгадаг юм.

3. Биеэ удирдах чадвар

Бясалгал өөрийн ухаан бодлоо удирдахыг сургадаг ба ингэснээр элдэв муу зуршил болон аюултай донтолтыг даван туулахад тусалдаг юм. Саяхны Йельийн Их Сургуулийн хийсэн судалгааг харахад дөрвөн долоо хоногийн анхаарлаа төвлөрүүлэх хичээлийн дараа нийт суралцагчид доторх тамхи татдаг хүмүүсийн 90 хувь нь тамхиа багасгасан ба 35 хувь нь бүр мөсөн татгалзаж чаджээ.

4. Тархи

Бясалгал тархиний хөгшрөлтийг удаашруулахаас гадна ой санамжийг сайжруулдаг нь дасгалын үед гиппокампын бүрхүүл зузаарсантай холбоотой байдаг. Мөн тархины эд эс үржихийн зэрэгцээ эерэг мэдрэмжүүдийг төрүүлж, анхаарлыг төвлөрүүлж мөн сэтгэл зүйн тогтвортой байдлыг үүсгэдэг юм.

5. Хөдөлмөрийн бүтээмж

Хэдхэн хичээл дасгалын дараа л гэхэд дадлагжигч нарын анхаарал сайжирч, ачаалал ихтэй ажлыг гүйцэтгэх чадвар нэмэгдэж, урлагийн мэдрэмж нь хөгжиж мөн энгийн бус сэтгэлгээ нь дээшиллдэг юм. Саяхны Psychological Science-ийн хийсэн судалгааны үр дүнгээр хоёрхон долоо хоног бясалгал хийхэд төвлөрөх чадамж болон ой тогтоолтыг сайжруулахын зэрэгцээ шалгалтын үеэрх анхаарал сарнилтыг алга болгосон байна.

6. Нийгмийн амьдрал

Бясалгаснаар та ганцаардлыг мэдрэхгүй болж эргэн тойрны хүмүүсээ өрөвдөж, санаа тавих ба илүү нийтэч болно. National Institute of Health-ийн судалгааны үр дүн бясалгал эндорфины ялгаруулалтанд нөлөөлдөг ба ингэснээр өөртөө өгөх үнэлэмж ихэсдэг гэжээ. Харин Мадхав Гоялын судалгаа бясалгал депрессний эсрэг эмнүүдээс дутахааргүй үйлчилгээтэй болохыг тодорхойлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top