|

Одооноос эхлээд тугалган цаас бүү хэрэглээрэй!

saikhnaa 2018/06/18 2159 0

Одооноос эхлээд тугалган цаас бүү хэрэглээрэй!

 

Гэрийн эзэгтэй нар амттай хоол бэлтгэхдээ тугалган цаас хэрэглэх нь бий. Энэ нь хоолыг илүү амттай болгоход туслах боловч эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг болохыг судлаачид анхааруулаад байгаа юм. Харин чухам ямар учраас тугалган цаас хэрэглэхээс татгалзах ёстойг та бүхэндээ дуулгая.

1.Тугалган цаасыг хөнгөн цагаан ашиглаж хийдэг гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Харин хөнгөн цагаан нь тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг хүнд металийг агуулдаг бөгөөд энэ нь "Альцгеймер”-ийн өвчтэй болгож ч мэдэх аж.

Мөн судлаачдын үзэж байгаагаар тэдгээр хүнд метал нь сэтгэцэд нөлөөлж, санах ойг удаашруулж, үйл ажиллагааг муутгаж болзошгүйг анхааруулсан байна. Нэгэн судалгаагаар тугалган цаасыг хоол хүнсэндээ ашигласнаар ясан дахь кальцийн хэмжээ буурч, хэврэг болдог хэмээн тогтоожээ.

2.Үүнийг ашиглаж хоол хийх явцад хөнгөн цагаанд агуулагдах хорт бодисууд нь хоолонд шингэж, бидний биед нэвтэрдэг аж. Хүмүүс үүнийг төдийлөн сайн мэдэхгүй тул өдөр тутамдаа ашиглаж, өөрсдийн эрүүл мэндээ чимээгүйхэн үгүй хийх нь бий.

Америкийн нэгэн их сургуулийн судлаач Доктор Эссам Зубайди (Essam Zubaidi) үзэхдээ тугалган цаасыг ашиглаж хоол хийсний дараа 400 мг хөнгөн цагаан хоолонд шингэдэг хэмээсэн аж. Харин хүний авч болох хөнгөн цагааны хэмжээ нь 60 мг билээ. Иймд та тугалган цаасыг тогтмол хэрэглэхээс татгалзаж, хэрэглэх давтамжаа аль болох багасгаарай.

Эх сурвалж: Mongoltimes.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top