|

Сонин Япон хүмүүс

saikhnaa 2018/06/20 384 0

Сонин Япон хүмүүс

Энэ Япончууд сонин улс шүү. Дэг журам бол дэг журам гэсэн үзэл баримтлалтай.

Яг одоо фэйсбүүкээр яваад байгаа хөлбөмбөгийн тэмцээний дараа сайн дураараа хогоо цэвэрлэж байгааг харсан байлгүй. Угаасаа эд нар ийм байсан уу гэвэл бас үгүй. 50-60 жилийн өмнө энд тэнд хог хаячихдаг манайхан шиг л байж. Гэхдээ тэд бохир заваан байх нь аюултай гэдгийг сайн ойлгоод хүүхдүүдээ багаас нь ингээд цэвэрлүүлээд сургачихсан байгаа юм. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэж үнэн юм даа.

Өөр нэг сонин юм хэлбэл. Би нэг хүүхдийн мэс засалч Япон эмчтэй нилээд ойр харилцаатай байдаг болоод байгаа юм. Бид хоёр хаяадаа өөр өөрийнхөө улсын соёл, ёс заншлыг ярилцдаг юм. Нэг өдөр би санамсаргүй асуулт асууж орхив.

-Чиний сонирхол юу вэ? Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чи хэнд ч хэлэхгүй гэвэл би чамд өөрийнхөө хоббиг хэлье.

-Би гайхаад. Яагаад хүнд хэлж болохгүй вэ? Чи их нууц чухал хоббитой хүн үү?

-үгүй ээ. Эмч хүн, тэр тусмаа хүүхдийн мэс засалч хүн чөлөөт цагтай байж болохгүй гэж Японд үздэг юм.

- Пөөх, ямар сонин хэрэг вэ? Тэгээд чамд яагаад хобби байдаг юм.

- Би гүйх, ном унших, кино үзэх дуртай. Надад цаг байдаггүй болохоор өглөө 4 цагаас босоод 6:30 хүртэл гадаа гүйдэг, эсвэл ном уншиж кино үздэг. Бусад цагаар би зөвхөн ажлаа л хийдэг.

- Аан тийм үү? Надад хоббигоо хэлсэнд баярлалаа. Би ямар ч Япон хүнд чамайг хоббитой гэж хэлэхгүй ээ.

- Чи Монгол хүнд миний тухай хэлэх үү?

- хэлбэл чи дургүйцэх үү?

- за за яахав болно. Гэхдээ эргэн тойрны ямар ч Япон хүн мэдэх ёсгүй шүү.

- Ойлголоо, баярлалаа

Санал болгох

Сэтгэгдэл

top