Юнхаб агентлаг 14-нд БНСУ-ын нэгдсэн штабын газрын мэдээнээс иш татаж
тэмдэглэхдээ, мөн өдрийн үдээс хойш БНАСАУ Солонгосын хойгийн зүүн
хэсэг рүү ойрын зайн тусгалттай 3 пуужин хөөргөсөн гэв.
Ийнхүү
хөөргөсөн нь KN-01пуужингийн оновчтой тусгалыг нэмэгдүүлэхийн төлөө юм
гэж БНСУ-ын цэргийн тал үзэж байна. БНАСАУ-ын цэргийн ажиллагааг БНСУ
нягт анхаарч буй бөгөөд дээд зэргийн сэрэмжтэй байж, БНАСАУ-ын халдлагыг
зохицуулахад бэлэн байна гэж БНСУ-ын нэгдсэн штабын газар илэрхийлэв.
Энэ оны 2-р сарын 6, 5-р сарын 9-нээс хойш БНАСАУ KN-01пуужинг гурав дахь удаагаа хөөргөж байгаа нь энэ юм.
\Урьхан\