Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүлжээ.
Уг албан бичигт МҮБХ-г хууль бусаар удирдаж байсан хүмүүс өнгөрөгч долоо хоногт хуралдаж Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн найраа хийх буюу зориудаар унаж өгөх бизнес хийдэг газруудад нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэр гаргасан талаар дурджээ.
Мөн Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураалгахаар Ерөнхийлөгчид хандсан тул энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд бүртгэхгүй, зодоглуулахгүй байхыг мэдэгдсэн байна. Улсын арлсан Э.Оюунболдыг өнгөрөгч оны Улсын их баяр наадмын тавын даваанд ам авахдаа "найраа” хийж, Монгол бөхийн нэр хүндийг унагасан гэж үзжээ.
Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
http://www.shuud.mn/a/498766