"Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрөө дээдэлдэг монголчууд бид алтан соёмбот тугаа хүндэлдэг ард түмэн. Өвөг дээдэс, эцэг эхээс улбаалан ирсэн энэ сайхан чанараа бид гээлгүй өдий хүрэхдээ сахиус шүтээнээ хоймортоо залж, ар гэр ахуй амьдралаа даатгадаг ёс бий. Манж, Оросууд бидний сүлд хийморь, цог золбоог доройтуулж уламжлалт соёлыг нь мартагнуулах гэж үнэт зүйл бүхнийг доромжилж, өндийсөн тухай бүрт нь нулимж маш нямбайгаар дэс дараалалтай шавар шавхайтай хутгаж ирсэнийг түүх гэрчилнэ.
Гэтэл өнөөдөр энх цагт Чингисийн монгол гэж цээжээ дэлдэхээс өөр зүйлгүй бид үнэт зүйлсээ өөрсдөө доромжилж "нулимах” болжээ. Мода хөөж байна гээд монгол дээлнийхээ уг чанарыг нь алдагдтал эвдэлж, соёмбо тэмдгээ цамцан дээр хэвлэх нь багадаад юбкан дээр хэвлэдэг болсон цаг саяхан. Үүнийг харсан хүмүүсийн ихэнх нь бухимдаж буйгаа нийгмийн сүлжээнд илэрхийлж байв. Энэ юу ч биш. Зургийг нь хоймроос өөр газарт тавихаас ч зүрхшээн цээрлэдэг бурхан шүтээнээ мода хөөж байна гээд дотоожиндоо "залсан” байх юм.
Фэйсбүүкт "Монголжин Буянбадрах” гэсэн хаягтай иргэн зураг нийтлэхдээ "Энэ зуны трэнд, арай л өнгөлөг” хэмээжээ. Эндээс харвал бидний сайхан уламжлал, ёс заншил, ухамсар, хүмүүжил аль хэдийнэ алдагдаад "Сэхээнд” орсон өв уламжлалаа хадгалж үлдэхэд анхаарлаа хандуулъя.
Соёлт ертөнц Христын, Буддагийн, зөнч Мухамедийн, далай ламын зурагтай, Англичууд, Япончууд эзэн хааныхаа хөрөг дүрээр гоёсон, нэрлэсэн архи хийсэн гэж сонсогдоогүй.
ЭХ СУРВАЛЖ:UPDOWN.MN
http://updown.mn/50650.html