|

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дахин шаардлага хүргүүллээ

nomun 2018/09/14 650 0
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 26 гишүүн УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг хүргүүлсэн. УИХ-ын дарга М.Энхболд "УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад надад татгалзах зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн бол Хуульзүйн байнгын хорооноос татгалзсан хариу өгсөн юм. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дахин шаардлага хүргүүллээ. Тэрбээр энэ удаа Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хандсан байна. Уг шаардлагад Хуульзүйн байнгын хороог Үндсэн хууль зөрчиж байгааг нь сануулж, хуралдааныг нэн даруй зарлан хуралдахыг шаардсан байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дахин шаардлага хүргүүллээ

 


Санал болгох

Сэтгэгдэл

top