БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Алтайн өвөр говиор 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм. Өдөртөө Алтайн уулархаг нутаг, Увс нуур, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд говь талын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 4-9 хэм дулаан байна.