|

Цахим ертөнцөд ХОХИРОГЧ болохоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ

nomun 2018/09/20 697 0
Цахим ертөнц хүрээгээ тэлэх тусам гэмт хэргийн тоо улам нэмэгдсээр байна. Тэгвэл цахим ертөнцөд хувийн мэдээллээ хамгаалах зөвлөмжийг "www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Та ажил, гэрийн компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжиндөө үргэлж нууц үг хийж сурах. Нууц үг таны нууыг хамгаалах болно. Гэхдээ та нууц үгээ бүтээхдээ жижиг, том үсэг оролцуулаарай. Гэмт этгээдүүд таны нууц үгийг тийм ч амархан мэдэхгүй.

 

Цахим ертөнцөд ХОХИРОГЧ болохоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ

 

Алхам №2

 

 

Хамгийн өргөн ашигладаг фэйсбүүк, твиттер болон инстаграмынхаа нууц үгийг улиралд нэг удаа шинэчлэх хэрэгтэй. Гэмт этгээдүүд эдгээр нийгмийн сүлжээний нууц үгийг хамгийн хурдан олж мэддэг.

 

Алхам №3

 

 

Онлайн хаяг уруу нэвтрэхдээ хоёр нөхцөлт нэвтрэлтийг хэрэглэх /"twofactor authentication”/ нь гэмт этгээдэд өөрийн мэдээллээ алдахаас хамгаална.

 

Алхам №4

 

 

Өөр хүний гар  утас, комьютер зэргийг ашиглаж, цахим хаягаа хийсэн бол та үйлдлийнхээ төгсгөлд үргэлж Sign out хийж заншаарай. Энэ нь таны хувийн мэдээллийг хамгаална.

 

Алхам №5

 

 

Онлайнаар танилцсан хүндээ гэрийн хаяг, ажлын газрын хаяг гэх мэт нууц мэдээллээ дамжуулахгүй байна. Дэлгэцний ард хэн ч байж болно. Хэзээ ч мартаж болохгүй.

 

Алхам №6

 

Төлбөртэй цахим тоглоомоос болгоомжил. Эдгээр тоглоомыг тоглохыг өмнө заавал таны кредит картны дугаарыг бүртгэж авдаг. Улмаар таны картны тусламжтай гэмт этгээд хууль бус гүйлгээ хийж болзошгүй.

 

Алхам №7

 

 

Танихгүй хүнтэйгээ найз болох хэрэггүй. Танилцах гэсэн болгонтой танилцаж, хувийн чанартай мэдээллээ хуваалцахаас болгоомжил.


Санал болгох

Сэтгэгдэл

top