2017 онд баталсан "Авто замын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад авто замын барилгын чанар, засвар арчлалтын баталгаат хугацааг 3-н жил болгон сунгаж тухайн барьсан компани хариуцан ажиллахаар болсон юм.
Түүнээс гаднаЗТХ-ийн дэд сайд Л.Халтар 2019 оноос замын компаниудын засвар арчлалт, замын барилгын ажлын гүйцэтгэл үр дүнд дүгнэлт хийж, муу үзүүлэлттэй замын компаниудад дараагийн ажил өгдөггүй байх, хар жагсаалт гаргах асуудлыг дэвшүүлээд байгаа юм. Энэ үүднээсавто замын салбарт замын хяналт, чанар, хариуцлагын асуудлыг нэгд тавин ажиллаж байгаа
ЗТХЯ-наас өнгөрсөн 7 хоногт автозамын хяналтын ажлын хэсэг гарган орон нутагт ажиллав.Ажлын хэсэг "Баянчандмань-АЗЗА”, "Дархан-АЗЗА”, "Сэлэнгэ-АЗЗА”, ТӨХК-иудадЗТХ-ийндэд сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон "Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэсэн замын засвар арчлалт, ашиглалтын бэлэн байдалтай танилцлаа. "Хотгор зам” ХХК-ийн гүйцэтгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дунд тойргийн 9.8 км, сум доторх 2.8 км хатуу хучилттай авто замуудад гарсан эвдрэлийг дээрх компани баталгаат хугацаандаа засварлаагүйгэсэнгомдлын дагуу газар дээр нь хянажажлыг гүйцэтгэхүүрэг, чиглэл өгч ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгийн Зүүн бүрэн чиглэлийн хайрган хучилттай 109 км авто замд /ургацын зам/ хусалт, дүүргэлт хийсэн ч борооны улмаас 6 км орчим замд эвдрэл гарсныг дахин засах үүргийг өглөө. "Дархан АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг замын хөвөөг засварлах ажил санхүүжилт байхгүйн улмаас хийгдээгүй байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн мөрөөр хяналт хийхэд: ажил гүйцэтгэгч "Хотгор зам” ХК чанарын баталгаат хугацаандаа гарсан эвдрэлийг цаг тухайд нь гүйцэтгээгүйн улмаас гомдол үүсч, ЗТХЯ-наас өгсөн үүргийн дагуу засварын ажлыг гүйцэтгүүлэхээр "Хүслэнт бүтээмж” ХХК-тай гэрээ байгууланесдүгээр сарын10-17-ны хооронд 800-1100 хавтгай дөрвөлжин м талбайд асфальтбетон нүхний засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна.Мөносол аваар хамгийн их гардаг, үзэгдэх орчин таарууулсын чанартай авто замын цэгүүдийг эхний ээлжинд тэмдэглэгээжүүлэх ажлыг хийж эхлээд байгаа талаарЗТХЯ-наас мэдээллээ.