|

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

nomun 2018/10/05 507 0

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын "Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээр, Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенц, Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх аж.

Харин үдээс хойш буюу 15.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” мэдээлэл хийх юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top