|

Өсвөрийн сайчууд Орхон аймагт чуулна

zulaa 2018/10/10 457 0

 

Өсвөрийн сайчууд Орхон аймагт чуулна

 

2018 оны үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба, ням гарагт Орхон аймгийн төвд болно. Эрдэнэт хотод болох уг тэмцээн гурван насны ангиллаар болох бөгөөд 21 аймаг, Улаанбаатарын 9 дүүргийн 30 хүүхэд хүч үзнэ.

16, 17, 18 гэсэн гурван насны ангилалтай иргэний үнэмлэхээ гардсан хөвгүүд барилдах эрхтэй. 2002.10-2003.10 сард төрсөн хөвгүүд бага насанд, 2001.10-2002.10 сард төрсөн хөвгүүд дунд насанд, 2000.10-.2001.10 сард төрөгсөд дээд насанд барилдана.

Өнөө жилийн хувьд улсын хошой аварга Дарханы Нацагдоржийн Чиеэгүнбаатар аварга цолоо гурав дахиа хамгаалахад ойрхон байгаа юм. Бага онооны системээр шилдэг багийг гурван насны нийлбэр дүнгээр тодруулах юм.

О.Наранбаатар

SPS

Санал болгох

Сэтгэгдэл

top