|

Үүлэн дундах байшин

munkhod 2015/06/19 538 0
Үүлсийн дундах байшин "Совэй Хат” хэмээх энэхүү байшин Швейцарийн Матерхорны нуруунд далайн түвшнээс 4003 метрийн өндөрт оршдог. Хэрэв уг байшинд зорьж очихоор бол заавал тусгай нисдэг тэрэг хөлөглөх, аль эсвэл бэлтгэгдсэн уулчин хэдэн өдрийн турш авирч очих шаардлагатай. "Совэй Хат” ердөө 10 хүний багтаамжтай учир тун авсаархан баригджээ. Уулчид энэхүү байшинд хүрч Швейцарийн үзэсгэлэнт уул нуруудын зургийг дарахын тулд хэдэн цагийг зарцуулдаг байна.
 
Байшин тэртээ 1915 онд баригджээ. Барилгын бүх материалыг олсоор дээш татаж гаргасан учир маш их хөдөлмөр зарсан гэгддэг. Дэлхийн I, II дайны чимээгээр "Совэй Хат” эзэнгүй дүнсийж, хэдэн арван жилийн нүүр үзсэн ч уулчид 1966 онд дахин сэргээж, бэхэлгээ олсыг нь сайжруулсан гэнэ. Өдгөө энэхүү байшинг жилд тун цөөн зочин зорин очдог. Ихэвчлэн мэргэжлийн уулчид хүрч очдог ба байшингийн доторхыг засч янзлан, амарч буудалладаг сонирхолтой зогсоол болдог гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top