Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Хойд чиглэлд:
Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан чиглэлд цас орж Хөшөөт, Хустай 124, 52-ийн даваануудад халтиргаа гулгаа үүссэн.
Баруун чиглэлд:
Төв аймгийн Эрдэнэсант, Булганы Рашаант, Өвөрхангайн Бүрд Есөнзүйл, Хархорин, Хужирт, Арвайхээр, Нарийнтээл, Архангайн Хотонт, Хайрхан, Өлзийт, Их тамир сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, салхины хурд 15-20 м/с зарим үед 24 м/с хүрч байв.
06:00 цагийн байдлаар: Төв, Дундговь чиглэлд Ногоон дов хүртэл шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
ЗТХТөөс ирсэн мэдээгээр УБ-Дарханы чиглэлд 48-52 дахь км, 96-124 дахь км, Хустайн даваа зэрэг газруудад зам мөстөлттэй байна. 96-124 дахь км-т 2 автогридр ажиллаж байна. Хустайн даваанд 1 цасны машин 7 хүний бүрэлдэхүүнтэй бодис цацах ажил хийсэн байна.
07:00 цагийн байдлаар: Замд 18 чиглэлийн 31 тээврийн хэрэгсэлээр 1,085 зорчигч явж байна
- 2018.10.24-ний 09:18 цагт УБ-Хөвсгөл аймгийн Рашаант чиглэлд 7 зорчигчтой гарсан Мон кара ХХК-ний 87-63 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 16:30 цагийн үед Ар.Өлзийт сумаас 30 км-т 47-ийн пайзтай даваа цас их орсон гарах боломжгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул ААН болон зорчигч нартайгаа зөвлөлдөн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаас зөвшөөрөл авч УБ хотод 22:50 цагт буцаж ирсэн.
- Хөвсгөл аймгийн Засаг даргын тоот захирамжаар 10.24-ны 18 цагаас 10.24-ны 09 цаг хүртэл зам хаасан. Захирамж гарсантай холбогдуулан УБ хотоос 18 цагт гарах 2 автобус, 20 цагт гарах 1 автобус, Хөвсгөл аймгийн төвөөс 18 цагт гарах 2 автобус, 20 цагт гарах 1 автобус нийт 6 тээврийн хэрэгсэлийн 192 зорчигчдийг 25-ны 09 цаг хүртэл тарааж тээвэрлэлтийн цагийг хойшлуулсан.
- Мөн тус чиглэлд 2 талаасаа 15 цагт гарсан тээврийн хэрэгслүүд болох Хөвсгөл аймгийн Мөрөн-УБ чиглэлийн 90-83 УБИ 43 зорчигчтой Бу.Булганд, УБ-Хө.Мөрөн чиглэлийн 78-23 УББ 31 зорчигчтой Да.Дарханд тус тус буудалд хонуулсан.
- Дархан-Уул аймгийн тээврийн цагдаагийн газраас замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гарах хөдөлгөөнийг хязгаарласны улмаас УБ-Сэ.Алтанбулаг чиглэлд 16:30 цагт 26 зорчигчтой гарсан 00-89 СЭҮ, 18:00 цагт 14 зорчигчтой гарсан 78-87 СЭҮ дугаартай тээврийн хэрэгсэлүүдийн нийт 40 зорчигчийг 02:00 цагт УБ-Сэлэнгэ чиглэлийн галт тэргэнд шилжүүлэн суулгав.
- 78-87 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хустайн даваан дээр хий эргэж замаас гарч цасанд сууж цааш явах боломжгүй болсон тул 19:00 цагт УБ-Да.Дархан чиглэлд гарсан 78-58 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчигчдийг шилжүүлэн суулгаж Дархан АТТ-д хүргүүлжээ.
Эх сурвалж: АТҮТ