Хэрчсэн сонгино оймсондоо хийж унтах ямар ач тустай вэ?
Айл бүрийн гал тогоонд байдаг, хоолны амт чанар нэмэгдүүлэгч сонгиныг эрт дээр үеэс эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Тус хүнсний ногоонд агуулагдах витамин, амин дэмүүд нь хүний биед эерэгээр нөлөөлж, олон төрлийн өвчнийг эмчлэх шидтэй юм. Иймд бидний өдөр тутмын хэрэглээ болсон сонгины гайхалтай ач тусаас та бүхэнд танилцуулъя.
Сонгино
Сонгино нь хүхрийн агууламж өндөртэй учир ариутгах, цэвэрлэх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хүний биеийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, үрэвслийг намдаах тустай юм. Ялангуяа амьсгалын замын өвчнүүдийг эмчлэх, эдгээхэд сонгино нь чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тухайлбал "хүхэр болон флавоноид"-ийн нэгдлийг агуулсан хүчтэй антиоксидант нь зүрх судасны өвчин болон үе мөчний үрэвсэл, ханиад томуу зэргийг эмчлэхэд их тустай юм.
Ингээд сонгино нь чухам ямар өвчинг хэрхэн эмчилдэг талаар танд дуулгая.
1 Оймсондоо хийж унтах
Сонгины тусламжтайгаар ханиадыг нам дарж болох юм. Та орой унтахдаа хэрчсэн сонгиноо оймсондоо хийж өмсөөрэй. Ийнхүү таныг өглөө сэрэхэд л ханиад томууны эх үүсвэр болох вирус устсан байх аж. Энэ нь ханиадыг намдаагаад зогсохгүй бие дэх хорт бодис, нянг ч мөн устгадаг юм.
2. Ханиад
Нэг ширхэг сонгиныг голоор нь хувааж цэвэрлээд хэрчээрэй. Сонгиноо аяганд хийж, дээр нь тал халбага бор сахар нэмж хутгана. Үүн дээрээ 2 аяга буцалсан ус хийж хутгаад 1 цаг байлгаарай. Ингээд л та бэлтгэсэн шүүснээсээ өдөрт 2 халбагыг ууж ханиаднаас салах боломжтой.
3. Дотор эвгүйрхэх
Хэрвээ таны дотор эвгүйрхэж, бөөлжөөд байвал сонгино хэрэглээд үзээрэй. Үүний тулд эхлээд гаатай цай бэлтгэж тавина. Дараа нь сонгины шүүс бэлтгэх хэрэгтэй. Эцэст нь та гаатай цайнаас хоёр халбагыг уугаад, 5 минутын дараа сонгины шүүснээс 2 халбагыг уугаарай. Энэхүү аргыг 2-3 удаа давтсаны дараа бөөлжихөө больж, дотор тань хэвийн байдалд орох болно.
4. Чих өвдөх, үрэвсэх
Та сонгиныг нимгэн хэрчиж, бэлтгээд оймсонд хийж уяарай. Үүнийгээ чихэн дээрээ тавьж, хэсэг хугацаанд байлгах хэрэгтэй. Аяндаа таны чихний өвдөлт намдахын зэрэгцээ үрэвсэл ч эдгэрэх юм.
5. Нялх хүүхдийн гэдэс өвдөх
Нялх хүүхдийн гэдэс базлаж өвдвөл сонгино ашиглаад үзээрэй. Та сонгиноо хэрчиж, бага хэмжээний усанд хийж буцалгаад гаргаж хөргөх хэрэгтэй. Харин үүнээсээ цаг тутамд нэг халбагыг хүүхдэд өгч, өвдөлтийг нь намдааж, эмчлэх боломжтой аж.
6. Гараа эсгэх
Хэрвээ та гар, хуруугаа зүссэн тохиолдолд сандарч, тэвдэлгүй сонгиныг ашиглаарай. Зүссэн хэсэгтээ сонгино тавьснаар гадны халдвар орохоос сэргийлэх төдийгүй цусыг хурдан тогтоодог аж.
7. Агаар цэвэршүүлэх
Та гэртээ байгаа олон төрлийн нянг устгаж, агаараа цэвэршүүлэхийн тулд хэрчсэн сонгиныг тавган дээр өрж, гэрийнхээ өнцөг булан бүрт тавиарай.
Сонгины бусад ач тус: