Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Зарим жингүүдэд сорилго барилдаан хийснээр 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгожээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65, 70 кг-ын жингийн бөхчүүд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тул дээрх жингийн сорилгыг өмнө товлосон хугацаанаас хойшлуулж, аравдугаар сарын 30-нд явуулсан байна.
Сорил барилдаанд 65 кг-д Будапештэд зодоглосон ОУХМ Т.Тулга халз барилдаанд спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар ДАШТ-д хүч үзэхээр болсон. Харин 70 кг-д Будапештийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, ОУХМ Б.Бямбадорж, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан. Б.Бямбадорж бэртлийн улмаас жиндээ зогсоогүй учир Э.Тэмүүлэн Румынийг зорих эрхтэй болжээ.
Энэ жилийн ДАШТ-д хүч үзэх Монголын багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй:
Эмэгтэй: