"Завгүй”, "ядарч байна” гэж дургүйцсээр хүүхдээ ганцаардмал нэгэн болж өсч байгааг анзаарахгүй яваа юм биш биз? Тэгвэл яг одооноос эхэлж хүүхэддээ цаг гарга. Таны энэ хөдөлмөрийн цалин нь таны хүүхдийн аз жаргал байх болно. Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцахад тийм ч их хугацаа орохгүй. Түүнтэй хамт тоглож, гэрийн даалгаврыг нь хамт хийж амжихгүй байгаа бол хийсэн зүйлд нь урам өгөхөд анхаарлаа хандуул. Ердөө та хүүхэддээ анхаарлаа хандуулж байна гэдгийг мэдрүүлэхэд л аз жаргал өөрөө бий болж, таны өдөржин ажилласан ядаргаа тайлагдаж, гэрт тань эерэг дулаан уур амьсгал үүсэх юм.