Like
Жил бүрийн 12 сарын 03 нд Олон
улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэ
өдрийг угтан Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс Хөдөлмөр
халамж үйлчилгээний газар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон
хүүхдүүдэд чиглэсэн үе шаттай төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлээд
байна.Өнөөдөр Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдийн "Найдвар” төв, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхийн
холбоо”, "Итгэлийн мод” ТББ -ын "Сорхугтани” төвүүдэд Улаанбаатар хотоос
энэ чиглэлээр мэргэшсэн сургагч багш гадаад дотоодын хөдөлмөр хөдөлгөөн
засалч багш нарыг урьж үйл ажиллагаатай нь танилцуулж заавар зөвлөмж
өгч байна.Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3500 гаруй иргэн
байгаагийн 330 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг.Эдгээр
хүүхдүүдэд нийгмийн болоод сэргээн засах үйлчилгээ өдөр өнжүүлэхэд
зориулан Аймаг орон нутгийн төсвөөс жил бүр төсөв баталж өгдөг уламжлал
тогтоод удаж байгаа юм.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд
зориулан үе шаттай ажлуудыг сарын хугацаанд өрнүүлэхийн зэрэгцээ зарим
амьдралын бололцоогүй хүүхдүүдийг Улаанбаатар хотод эмчилгээнд
хамруулах асуудал ч яригдаж байна.Улаанбаатар хотоос сургагч багш нарын
хувьд "Энэрэлийн түүчээ” ТББ -ын "Хүслийн ордон” цэцэрлэгт ажилладаг
сургагч багш мэргэжлийн эмч хөдөлгөөн засалч хүмүүс бөгөөд Орхон аймагт
ийнхүү хоёр дахь удаагаа ажиллаж байна.Хөдөлмөр хөдөлгөөн засалчид төв
болгонд хамрагдан ажиллаж буй хүүхдүүдийн багш эмч нартай уулзаж,
хөгжлийн бэрхшээлийн түвшинг тогтоох мөн ашиглагдаж байгаа тусгай
хэрэгслүүдийг хүүхэд бүрийн биеийн онцлогт тохируулан стандартын дагуу
тааруулж өгч ажиллаж байна.Улмаар эцэг эхчүүдэд зориулсан нөлөөллийн
болоод сэтгэлзүйн сургалт зэргийг сарын аяны хүрээнд хийх юм байна.