Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Х-н аминд хүрсэн гэх хэргийн сэжигтнүүдийн нэг нь хилээр гарах гэж байгаад баригджээ. Улмаар түүний хамт дөрвөн сэжигтнийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Хэргийн тухайд, ахлах мэргэжилтэн Х, мэргэжилтэн Б нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, зодолдсоны улмаас Х нь хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн 22-ны өдөр нас барсан. Уг хэрэг нэгэн шөнийн цэнгээний газрын гадаа энэ сарын 18-ны үүрийн 04:00 цагийн үед болсон байдаг.
Тухайн үед Б нь хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, өргөдөл гаргасан бөгөөд одоогоор хохирогчоор тайлбар мэдүүлэг өгч байгаа юм байна.
Updown.mn