Хамгийн их хэмжээний хохирол учирсан орноор Итали 236,8 тэрбум евро, Герман 104 тэрбум евро, Франц 120,2 тэрбум еврогийн алдагдлаар тус тус тодорчээ. Харин хамгийн бага хохирол учирсан орноор Голланд улс нэрлэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0,8 хувь буюу 4,4 тэрбум еврог алдсан байна.
Танилцуулгад бичсэнээр, Европын холбооны түвшинд гарч буй хохирлын асуудалтай тэмцэхийн тулд улс орнуудын авлигын түвшний жагсаалт гаргаж, тэдгээрийн төсөвт хяналт тавих саналыг дэвшүүлжээ.
Түүнчлэн Европын холбооны улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудад хяналт тавих, авлигын шинжтэй сүлжээний талаар мэдээлэл өгсөн гэрч, мэдээлэгч нарыг хамгаалах тогтолцоог бий болгох хэрэгтэй гэжээ.
Мөн Европын холбоо тус тивийн улс орнуудын төсвийн зарлагын 20 хүртэлх хувь нь албан тушаалтнуудын халаасанд орж байна гэж мэдэгджээ.