|

“BTS” хамтлаг шилдэг цомгийн жагсаалтад олон долоо хоног дараалан багтав

batdorj 2018/12/26 143 0

БНСУ-ын хөвгүүдийн "BTS” хамтлагийн "Love Yourself: Answer" цомог АНУ-ын шилдэг цомгуудын жагсаалтад 17 долоо хоног дараалан багтсан тухай тус хамтлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв. Ингэснээр БНСУ-ын хамтлаг дуучид дундаас хамгийн удаан хугацаанд дээрх жагсаалтад багтсан цомог бүхий хамтлагаар тодорсон байна. Тус цомог нь энэ долоо хоногийн шилдэг 200 цомгийн жагсаалтын 74 дүгээрт бичигдсэн нь өмнөх долоо хоногт эзэлсэн байраас 8 байраар ахисан амжилт үзүүлжээ.

Мөн "Love Yourself: Answer" цомог нь "Billboard”-ийн дэлхийн шилдэг цомгуудын жагсаалтад 13 дахь долоо хоногтоо тэргүүлсэн бол тус хамтлагийн "Love Yourself: Tear" болон "Love Yourself: Her" цомог нь хоёр болон гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Э.Хулан

 


Санал болгох

Сэтгэгдэл

top