Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурорын газрын удирдах зөвлөлийн хурал дээр очиж, прокуроруудтай уулзалт хийв.
Энэхүү уулзалтыг хүн болгон шүүрч авч, шүүмжилж ярьж, бичиж эхэллээ. Зарим нь нэг нь Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа боловч нөгөө нэг хэсэг нь Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг зангарагтай байлаа браво. Хилсээр хүн хэлмэгдүүлэхгүй, хэн нэгний шахалт даалгавараар шалгахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн нь зөв байлаа гэх.
Ерөнхийлөгчийнхөө хажууд том байна. Улсынхаа Ерөнхийлөгчийг үл ойшоож, жиг жуг хийн инээлдэж, алга ташиж, хэлсэн ярьсан үгийг тоосон шинжгүй ямар ч хүндлэл, эрээ цээр байхгүй байсан мэтээр хүн бүр өөр өөрийнхөө нүдээр харсан өнцгөөр шүүмжлэв.
Ерөнхийлөгч прокуроруудаас шударга ёсыг шаардаж, иргэн Ц.Элбэгдорж болон М.Энхсайхан нарыг шалгуулах хүсэлтээ ерөнхий прокурорт гаргаж тавьсан. Мөн прокуроруудыг өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа хийхгүй байна, олны анхааралд байгаа албан тушаалтнуудын хэргийг шалгахгүй байна гэж хатуухан хэлж, шүүмжилсэн.
Гэвч Ерөнхий прокурор М.Энх-Амгалан үгийг нь хүлээж авсан шинжгүй, үнэхээр "том" байсан. Өөрийгөө ард түмний хүү гээд бодчихсон аятай байв. Хажууд нь үнэн пээдгэр сууж байсан. Гаргаж байгаа үйлдэл, хэлж байгаа үгээрээ Ерөнхий прокурор хэний хүн бэ гэдгээ ч бараг илтгэчихсэн дээ.
Уузалтын төгсгөлд Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан "За бидний сургалт, зөвлөгөөнд оролцож бид нарт тодорхой чиглэл, үүрэг өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгчдөө баярлалаа. Монгол Улсын прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж хэн нэгнээс хараат бус үйл ажиллагаагаа явуулна аа гэдгийг би энд хэлэхийг хүсэж байна. Хэн нэгний хэлсэн энэ гэмт хэрэг гэж ярихаар нь бид нар тэрийг гэмт хэрэгт татдаг, хэн нэгнийг буруутай байх ёстой гэхээр бид нар тэр хүнийг буруугаар ингэж татдаг ийм асуудал миний үед гарахгүй ээ.
Би энийг та нарынхаа өмнө, Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийн өмнө хэлье. Би хэн нэг хүнийг хэлмэгдүүлж чадахгүй. Хэн нэг хүнийг хариуцлагаас мултлахгүй ээ гэдгээ би энд бас хэлэхийг хүсч байна аа. Ингээд танд баярлалаа” гээд хувцсаа янзлаад шууд босов. Танхимд алга нижигнүүлэв.
Энэ ямар сонин үзэгдэл вэ. Монгол төрийн тэргүүн, түмэн олны хүндлэлийг хүлээж сонгогдсон Ерөнхийлөгчөө хүндэлдэггүй юмаа гэхэд Төрт ёсонд хүндлэлтэй хандмаар юм.
Ерөнхий прокурорын биеийн хэл хийгээд хандлага бол арай дэндүү. Ямар ч соёлгүй юм, ямарч эрээ цээрээгүй юм, яасан ч "том" юм. Монгол Төрийн тэргүүний дэргэд ЖДҮ-чин орлогчтойгоо омог бардам сууж, энгэрээ задгайлж, үл хүндэтгэсэн аяс өнгөөр ярих, Ерөнхийлөгч үгээ хэлж, дуусаад босчихоод байхад сандалдаа суугаад тайлбар хийгээстэй.
О.Гэрэл
Оллоо.mn