|

Өдөрт ирж буй түргэн тусламжийн дуудлагын дийлэнх нь хүүхдийн дуудлага байна

munkhbat 2019/01/21 660 0

Өдөрт ирж буй түргэн тусламжийн дуудлагын дийлэнх нь хүүхдийн дуудлага байна

 

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийт 94 дуудлага ирсэний 34 нь томуу томуу төст өвчний дуудлага байсан байна. Эдгээр нийт дуудлагын дийлэнх нь хүүхдийн өвчлөлийн дуудлага байжээ.

Мөн сүүлийн өдрүүдэд эрчимтэй дэгдээд байгаа томуу, томуу төст өвчнөөр жирэмсэн эхчүүд халдварлах эрсдэл нэлээд өндөр байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Сэлэнгэ аймгийн хувьд 16-24 насны таван эмэгтэй, 25-44 насны 13 жирэмсэн эх эл өвчнөөр өвдөөд байгаагийн долоо нь амьсгалын замын халдвараар өвчилсөн байна. Тус аймгийн НЭ-ийн хувьд батлагдсан орны тоо 632 байдаг бөгөөд үүний 129 нь хүүхдэд зориулсан байдаг аж. Тус эмнэлгийн тухайд шаардлагатай үед нэмэлтээр зохицуулахаар насанд хүрэгчдэд зориулсан 22, хүүхдэд зориулсан 73 ор бэлэн байдаг гэнэ. Сүүлийн өдрүүдэд томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан насанд хүрэгчдэд 12, хүүхдэд 32 орыг шинээр дэлгэн үйлчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт насанд хүрэгчдэд долоо, хүүхдэд 10 ор шинээр дэлгэсэн байна. Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийт 726 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дотроос 0-11 сартай 72, 1-4 настай 107, 5-9 настай 23, 10-15 настай 16 хүүхэд байгаа ажээ.

 

Сэлэнгэ/МОНЦАМЭ/

МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

top