Нулимсаа нууж дийлсэнгүй ээ ах минь
Сүмо бөхийн дэвжээнд 23-н жил хөлс хүчээ урсгаж, Монгол бөхчүүдийн "Алтан хараацай" болон түүхэн амжилтын эзэн болж явсан Нямжавын Цэвэгням маань зодог тайлах нь бараг тодорхой болж байх шиг байна.
Тэрбээр өнөөдөр сүүлийн барилдаанаа маэгашира Точиношинтой хийж ялагдсан юм. "Жюүрёод буувал зодог тайлна" хэмээн хэлж байсан тэрээр дэвжээнээс буусныхаа лараа нулимсаа барьж дийлсэнгүй. Хэдийгээр хөгжөөн дэмжигчдээс түүнийг барилдаач хэмээн хүсэж байгаа боловч Мэргэжлийн сүмо хэмээх хатуу ертөнцөд нас хэмээх зүйл гол нөлөөтэй байдаг билээ.
1950 оноос хойш 40 гарсан насандаа дээд зиндаанд ингэж барилдаж, түүхэн амжилт тогтоож, дээд зиндаанд түрүүлж, Монгол бөхчүүдээс ганцаараа алдарт аварга Таканоханаг давж явсан Н.Цэвэгням сүмод гайхамшгийг бүтээсэн алдарт бөх билээ. Сүмогийн алтан хараацай болж араасаа олон дүү тэр дундаа дөрвөн Ёкозуна цолтонг дагуулсан түүнд талархаад талархаад баршгүй бөлгөө.