Японы мэргэжлийн сүмогийн Хацу башё Токио хотын "Кокүгикан” спортын ордонд ес дэх өдрөө боллоо. Башёг 69
дэх их аварга Хакухо М.Даваажаргал есөн даваатай ганцаараа тэргүүлж байна.
Хакухо
өнөөдөр секиваки Ичиножёо А.Ичинноровтой барилдаж ёрокири мэхээр, 70
дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж /8-1/ озеко Гоэйдотой барилдаж
ошидаши мэхээр, 71 дэх аварга Какарю М.Ананд/7-2/ М3-аас барилдаж
байгаа Аминишикитэй барилдаж ошидаши мэхээр тус тус давлаа.
Маргааш Хакухо секиваки Аояаматай, Харумафүжи озеки Котошогекүтэй, Какарю нутгийн бөх секиваки Ичиножёо А.Ичинноровтой тус тус барилдана.
Монгол сүмочид: /есөн өдрийн дараах байдлаар/
Ёкозуна Хакухо М.Даваажаргал 9-0
Ёкозуна Какурю М.Ананд 7-2
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 8-1
Секиваки Ичиножёо А. Ичиннноров 4-5
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-4
М-7 Кёкүнтэнхо Н.Цэвэгням 4-5
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-3
М-12 Кёкүшухо Т.Эрдэнэбаатар 7-2
М-12 Араваши Э.Дөлгөөн 5-4
М-13 Токитэнкү А.Хүчитбаатар 6-3
М-15 Кагамио Б.Нанжид 4-5 амжилттай явна.