Японы мэргэжлийн сумогийн 2015 оны нэгдүгээр сарын башё өчигдөр эхэллээ.
Эхний өдөр Монголын их аваргуудаас Хакухо комүсүби Точиозанг, Какүрюү комүсүби Такаясүг, Харумафүжи маэгашира Точиношинг дасван байна. Харин озэки цолтнуудаас Гоэйдо Икиог, Кисэносато Такарфүжиг, Котошигикү Тэрүнофүжиг өвдөг шороодууллаа.
Өнгөрсөн сард тавиас дээш хувиа хийсэн дээд зиндааны хоёр сэкивакагаас Аяоми давж, Ичиножёо унасан байна.