|

Н.ДЭМБЭРЭЛ МҮОНТ-ИЙН ДЭД ЗАХИРЛААР ОЧИХ УУ?

tonshuul 2015/01/14 981 0
Н.ДЭМБЭРЭЛ МҮОНТ-ИЙН ДЭД ЗАХИРЛААР ОЧИХ УУ?МҮОНРТВ үе үехэн бөөн бужигнаан болж, бөөн драм үүсдэг. Хоёр талцан бөөн хэрүүл зарга болж, өлсгөлөн суулт болдог нь гэнэтийн ч юм биш. Харин энэ удаа УИХ-ын дарга З.Энхболдын шууд оролцоотойгоор бөөн бужигнаан болж, МҮОНРТВ-ийн даргаар ажиллаж байсан М.Наранбаатар өчиггүй хусуулав. Уг нь Японы сумогийн их аварга Асашёорюү Дагвадоржид бараг л эрүүгээ мултартал алгадуулчихаад тэсч үлдсэн, ер нь юм юм л үзсэн элдэвтэй босс М.Наранбаатар энэ яах аргагүй өвдөг шороодлоо. МҮОНРТ-ийн захирлаар АН-ын генсекээр ажиллаж байсан Ц.Оюундарь очсон. Д.Оюундарь М.Наранбаатар даргатай хамт, дэд захирлаар нь ажиллаж явсан үе бий. МҮОНТ-ийн даргаар Лхагвадаш томилогдлоо, З.Энхболд даргатай хамт УИХ-ын Хэвлэлийн мэдээллийн албаны даргаар очлоо гэж шуугиулсан ч Д.Энхтуяа очсон нь үнэн бололтой.
Харин МҮОНТ-ийн дэд даргаар Нинжийн Дэмбэрэл очиж байгаа сураг байна. Н.Дэмбэрэл "Статус ком”-ын захирлаар ажиллаж байсан, муугүй PR-чин эр. Ч.Улаан сайдаас болоод хэцүү нэртэй газар хэдэн сар болж үзсэн эр. Саяхан мөн л АН, МАХН-ын гэрээний хавсралт хийсэн хэргээр Тагнуулын газар дуудагдаж байсан ч Н.Алтанхуяг огцорсноор замхарсан бололтой. МАНАН, МҮОНРТВ-ийг "хувааж” авах бололтой.

Санал болгох

Сэтгэгдэл

top