Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд 2015.01.04 ны өдөр Орхон аймгийн Засаг дарга, тус аймгийн Ардчилсан намын дарга Г.Зоригтод Чингисийн одон гардууллаа. Г.Зоригт нь 2007 оноос хойш Орхон аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа бөгөөд тус намын ҮЗХ-ны гишүүн юм. Ардчиллын үнэт зүйлсийг орон нутагт түгээн, хамгаалан бэхжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж ийнхүү намын дээд шагналыг гардуулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: News.mn