|

Т.Оюунцэцэг: Л.Цог уучлалт гуйх ёстой

tonshuul 2014/12/29 4129 323

Т.Оюунцэцэг: Л.Цог уучлалт гуйх ёстой Т.Оюунцэцэг: Л. Цог Эрдэнэт хотын иргэд болон бага чуулгын гишүүдээс уучлалт гуйх ёстой

Сүүлийн үед төвийн мэдээллийн хэрэгсэлээр Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Цогийг МАХН-аас хөөнө гэсэн мэдээлэл ихээр цацагдах болсон энэ талаар бид Орхон аймгийн ИТХ-ын гишүүн, МАХН-Шудрага ёс эвслийн гишүүн Т.Оюунцэцэгээс тодруулсан юм.

Аймгийн ИТХ-ын гишүүн, МАХН-Шудрага ёс эвслийн гишүүн Т. Оюунцэцэг.

 

-Та 2012 оны сонгуульд МАХН-ын мянгатын дарга байх үед Л. Цог гишүүнтэй гар нийлж ажиллаж, ялалт байгуулж байсан өнөөдөр намаасаа хөөгдөж магадгүй гэсэн мэдээлэл байна энэ талаар мэдээлэл өгөөч?

-Сүүлийн үед Монгол улсын улс төрийн байдал их тогтворгүй байна. Л. Цог гишүүн МАХН-Шудрага ёс эвслийн бүлгээс Эрдэнэт хот Орхон аймагт олон мянган хүний итгэлийг хүлээж сонгогдож байсанд тухайн үед маш их баярлаж байсан. Тодорхой хэмжээгээр Л. Цог гишүүн бол энэ итгэлийг алдаж ялангуяа Шудрага ёс эвслийн бүлгийн эсрэг амбицлан өөрийгөө тусгаарлаж, гаргаж авч байгаа нь бид нарт нэг талаар эгдүүцлийн, нөгөө талаар гомдолтой, их л хүнд байдалд бид нарыг оруулсан л даа.

Хувь хүнийхээ хувьд би үнэхээр Л. Цог дарга их болчимгүй, бодлогогүй үйлдэл хийлээ гэж боддог. Яагаад гэвэл Эрдэнэт хотын 20 гаруй мянган иргэдийн төлөөлөл болж их хуралд суусан, Шудрага ёс эвслээс гарсан энэ утгаараа тэр хүн энэ их итгэл найдварыг тууштай, үзэл бодлоороо хамгаалж, энэ иргэдийн төлөө юу хийж чадах нь тэр хүнд ямар оюун ухаан бодол санаа байдаг юм, тэрийгээ Эрдэнэт хотод гаргах ёстой ийм л хүн. Гэтэл эвслийн бодлогоос эсрэг зогсож, энэ дээр би бодохдоо хувь хүний мөн чанар, хувь хүний амбиц дээд цэгтээ хүрч байгаа гэж ойлгож байгаа. Манай намын дарга Солонгост эмчлүүлж байгаа гэдгийг нь иргэд мэдэж байгаа.

Саяхан манай намын дарга түр хугацаагаар ирээд манай бага чуулга хуралдсан уг хурал дээр би хэлсэн Манай Эрдэнэт хотоос УИХ-д сууж байгаа Л. Цог гишүүн энэ болчимгүй явдлыг хийж байгаа нь эргэж санах байх эргэцүүлэн бодох байх тухайн хүнд тодорхой хэмжээний ухаан боловсрол, ажлын туршлага байна.Тэгэхээр иргэдээс, бага чуулгын гишүүүдээс уучлалт гуйх байх гэж бодсон боловч улам лавшраад сүүлдээ засгийн, хамгийн гол нь шудрага ёс эвслээс гаргасан шийдвэрийг л зөрчөөд байгаа юм.

Энэ утгаараа буруу юм хийж явсан, нөгөөтэйгүүр МАХН-ын гишүүний хувьд бага чуулгын гишүүд бидний эгдүүцлийг маш их хүргэсэн бага чуулганы хурал дээр ирээд мэргэжлийн хуульч хүний хувьд за нөхдөө энэ нь буруу гээд хэлэх ёстой. тэр халуун гэр бүл дотор л хэлэх байсан. Гэтэл амбицаа камерийн өмнө гаргаж энэ буруу байна, МАХН-ын гэрээ гэх мэтээр их болчимгүй зүйл хийснийг нь манай гишүүд дэмжигчид их зэвүүцэж хүлээж авч байгаа юм л даа. Цаашид намд байхуу үгүй юу. Энэ одоо нэг биш удаа олон болчимгүй үйлдлийг хийж байгаа. Бага чуулгын гишүүд бид их олон удаа энэ хүнд анхааруулсан. Гэвч энэ хүн хэвээрээ л байгаа.

Тэгэхээр миний бодлоор бол МАХН-ын гишүүн байх эрхгүй хүн юм гэж бодож байна. Нөгөөтэйгүүр Орхон аймгийн энэ олон хүнийг төлөөлж их хуралд сууж байгаагийн хувьд иргэд маань яаж хүлээж авах бол гэж их санаа зовж байгаа. Ер нь бол Эрдэнэтийн олон гишүүд хандаж байгаа над руу. Та тухайн үед мянгатын дарга байсан, бид нарыг уриалан дуудаж сонгуулийн үйл ажиллагаанд оруулж байсан гэтэл яагаад энэ хүн ийм зүйл хийв. Энэ хүн МАХН-ын гишүүн байхыг хүлээн зөвшөөрөхгүй гээд санал гаргаж гарын үсэг цуглуулаад ёс зүйн хороонд өгсөн байгаа. Ёс зүйн хороо МАХН-ы гүйцэтгэх товчоонд оруулаад эцсийн шийдвэр гарна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top