|

Эрдэнэтийн шинэ жилийн баярт хотын хэв маяг үгүйлэгдсээр...

tonshuul 2014/12/29 6083 734
Эрдэнэтийн шинэ жилийн баярт хотын хэв маяг үгүйлэгдсээр...1975 оноос Эрдэнэт хотын, статусаа авсанаас хойш шинэ жилийн баяраа орос ах нартайгаа хамтдаа их баярлаж хотын гэсэн өнгө аястай тэмдэглэж байсан нь Эрдэнэтчүүд та бидний сэтгэлд дурсамж болон үлдэж дээ. Ардчилал ялж бидэнд олон сайн зүйлийн авчирсан хэдий ч хотынхоо өнгө төрх, хотын соёлд өөрийн гэсэн өнгө аястай эрдэнэтийн маань шинэ жил улам бүр бүдэгрээд байх шиг санагдах юм. Учир нь 1990-ээд оны дунд үеэс эхлээд Эрдэнэт хотод минь нутгийн зөвлөлүүд бий болсноор ажиллаж амьдарч буй багахан хотоо буудлын шинжтэй бодох хүн олшироод байх шиг. Шинэ жилийн хувьд ч Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган гэх мэт нутгийн зөвлөлүүд шинэ жилээ тэмдэглэж байх юм.
 
Хотод минь шинэ жилээ тэмдэглэхдээ улс төр, нам фракц, үзэл бодол энэ тэр зөрчилдөлгүйгээр яриа хөөрөө болохдоо хөдөө орон нутгаа гэхээс Эрдэнэтийн минь яриа болдоггүй сурагтай. Мэдээж Эрдэнэтийн тухай яриа боллоо гэхэд хэнийгээ дарга болгох вэ? хөдөө орон нутагруугаа Эрдэнэтээс яаж цөлмөж явуулах вэ? гэсэн яриа болдог байлгүй дээ. Эрдэнэт өөрөө 40 нас хүрч байна. Эрдэнэт өөрийн гэсэн дархлаатай болж хотын өнгө төрх, хотын соёлтой эрдэнэтийнхэн шинэ жилээ тэмдэглэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top