|

Төрийн ордон руу салаавч гаргаад ОДОН авсан нь

tonshuul 2014/12/29 6785 520

Төрийн ордон руу салаавч гаргаад ОДОН авсан ньМонгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон хүнийг шагнах зарлиг буулгаж, бидний хэлж заншсанаар шагналын хур буулгалаа. Тэдний дотор Сонгдо Эмнэлгийн захирал, зүрхний гэгдэх эмч Б.Болдсайхан "Хүний Гавъяат эмч" цол хүртэж төрийн тэргүүнээс шагналаа гардаж, энгэрээ цоолууллаа.

Монгол төр Гавъяа байгуулсан иргэнээ шагнах нэг хэрэг. Нөгөө талаар Б.Болдсайхан эмч өнгөрсөн 9-р сарын эхээр хэсэг бүлэг хүмүүсийн хамт Төрийн ордон руугаа төв талбай дээрээсээ салаавч гаргаж байсан. Их Эзэн Чингис Хааны нэрэмжит талбай дээрээс Төрийн ордон руугаа салаавч гаргахдаа хожим энэ ордон дотор өндөр төрийн эрхэм дээд шагналыг инээмсэглэн гардаж авах юм тухай бодоогүй л байх. Харин шагнал авах мөчдөө юу гэж бодож байсан бол? Төрийн ордон, Их эзэн Чингис хааныхаа хөшөө рүү салаавч гаргах нь болдог зүйл үү үгүй юу? Олон түмэн тухайн үед янз бүрээр хүлээж авсан.

Харин тухайн үед "Ерөнхий сайд Н.Алтанхуягаа май, УИХ-ын дарга З.Энхболд ажлаа хийгээч ээ май" хэмээн салаавч гаргаж байсан тэрээр Ерөнхийлөгчөөс шагнал авахдаа мишээж баяртай байгаа нь харагдах. Магадгүй Н.Алтанхуяг сайд огцорсон юм чинь хамаа юу байж гэж бодсон ч байж болох.

болдсайхан1_1
https://lag.mn/news/article46752/

Санал болгох

Сэтгэгдэл

top