|

Увс аймаг гурилынхаа хэрэгцээний 25-хан хувийг хангана

namuunaa 2015/09/10 1976 232

Увс аймаг энэ жил 6100 га-д үр тариа тариалсан нь урд оныхоос хамаагүй бага байгаа юм. 2014-2015 оны зун тус аймагт цаг агаар нэлээд гангийн байдалтай өнгөрсөн тул төлөвлөсөн хэмжээнд ургац авахад нэлээд хүндрэл бэрхшээл учирчээ. Ялангуяа усалгаагүй талбайд зарим газраа ургац алдсан байна. Ингэснээр олон жилийн дунджаас доогуур ургац авах төлөвтэй байна.

 

  Аймгийн хэмжээнд 5129 га-д улаан буудай тариалснаас нийтдээ 1700 га-гаас ямар ч ургац авах боломжгүй гэдэг нь ургацын балансаар тогтоогджээ. Иймээс 4200 га-гаас ургац хураан авах төлөвлөгөөтэй байна. Хархираа болон Улаанхотгорын усалгаатай талбай дээр ургац сайн байгаа бөгөөд дунджаар га-гаас 17-24 цн ургац авч байгаа бол Баруунтурууны усалгаагүй талбайгаас 6 цн ургац авч байна. Нийтдээ 3200 тн улаан буудай хурааж авахаар байгаа нь тун хангалтгүй тоо юм. Энэ нь аймгийн хэмжээний гурилын хэрэгцээний 25-хан хувийг хангах аж. Харин үлдсэн 75 хувийг дотоодоос болон гаднаас авах нөхцөл байдал үүсээд байна.

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хувьд ургац сайн гарсан бол байгалийн хадлан гандуу учир алаг цоог гарчээ. Төмс 238 га-д, хүнсний ногоо 249 га-д тариалсанаас 2900 тн төмс, 3200 тн хүнсний ногоо хурааж аваад байна. Энэ нь манай аймгийн төмс, хүнсний ногооны 78 хувийг хангах аж.

Тэжээлийн таримал ургамлыг 1568 га-гаас хадаж авахаас одоогоор 1384 га-г хадаж 2374 тн хадлан бэлтгэсэн байна. Харин байгалийн хадлан 11 мянган тн-ыг бэлтгээд байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top