Орхон аймгийн ҮЭХ-ноос зохион байгуулсан цуглаанд 36 байгууллагын 300 гаруй иргэн оролцлоо.
Жагсагчид 2015-2016 оны "Хөдөлмөр, нийгмийн
зөвшилцлийн гурван талт” улсын хэлэлцээрийн дагуу тавдугаар сарын 1-нээс
төрийн албан хаагчдын цалин, хөлс, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 15-20 хувиар нэмэгдүүлэх үүргээ төр
биелүүлэх хэрэгтэй хэмээн шаардлаа. Цуглааны үеэр Үйлдвэрчний эвлийн
гишүүд болон жирийн иргэд эдийн засгийн байдал хүнд байгаагаас шалтгаалж
олон бэрхшээл учирч байгаагаа хэллээ. Иймд аймгийн ҮЭХ УИХ, Засгийн
газарт шаардлага хүргүүлж энэ сарын 25-нд хариу өгөхийг хүслээ.